Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2019, 12:20   Ангилал: Хэргийн хөдөлгөөний сарын мэдээ  

"Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-тэй танилцлаа

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд 2019 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд "Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-тэй танилцлаа

Энэ үеэр Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн хэргийн хөдөлгөөний хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн-гишүүний туслах Б.Ундрал нар Эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллийг цогц байдлаар мэдээлэх, мониторинг хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хураангуй болон дэлгэрэнгүй мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах ажлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

"Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-тэй танилцлаа

Цаашид хуваарийн дагуу нийслэл, орон нутгийн шүүхийн захиргааны ажилтнууд танилцах юм.

"Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-тэй танилцлаа


  Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 427  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031