Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиас

18 дугаарзүйл.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болохүндэслэл

18.1.Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна.

18.2.Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.

18.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө:

18.3.1.шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;

18.3.2.эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;

18.3.3.өөр ажилд шилжсэн буюу томилогдсон, эсхүл сонгогдсон;

18.3.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан;

18.3.5.шүүгч улс төрийн сонгуульд нэр дэвших болсон;

18.3.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

18.3.7.шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан;

18.3.8.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

18.4.Дараах үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийг огцруулна:

18.4.1.шүүгчийн албан тушаалтай хавсарч үл болох үйл ажиллагаа эрхэлсэн;

18.4.2.сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;

18.4.3.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

18.4.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;

18.4.5.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

18.5.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, аливаа нэг этгээдийн талд шүүхийг үйлчлүүлсэн буюу үйлчлүүлэхээр дарамт үзүүлсэн нь Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.

18.6.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 18.4, 18.5-д заасан үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, эсхүл огцруулах тухай нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь огцруулах саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулна.

18.7.Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх болон огцруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ.

ТАВДУГААРБҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА

27 дугаарзүйл. Шүүгчид хориглох зүйл

27.1.Шүүгчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульдзаасан албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:

27.1.1.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;

27.1.2.шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;

27.1.3.албан үүрэгтэй нь холбогдож, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах;

27.1.4.албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник, санхүү, мэдээллийн хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах;

27.1.5.олон нийтэд мэдээлэхийг хязгаарласан, эсхүл албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, задруулах, шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглах;

27.1.6.шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх;

27.1.7.шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;

27.1.8.өөрийн болон гэр бүлийнх нь, түүнчлэн албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх;

27.1.9.шүүгч нь Ерөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой бол тухайн шүүхэд ажиллах;

27.1.10.өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд зохион байгуулалт, эрх зүйн аливаа хэлбэрээр түр болон байнга оролцох;

27.1.11.Монгол Улсын олон улсын гэрээ, гадаад улсын шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад гадаад улс болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр багшлах, эрдэм шинжилгээний болон бусад ажил эрхлэх;

27.1.12.шинжлэх ухаанаас бусад гадаад улсын засаг төр, олон нийтийн болон бусад байгууллагын хүндэт, тусгай цол, шагнал, одон, тэмдэг авах;

27.1.13.Монгол Улсын олон улсын гэрээгээр болон гадаад улсын шүүх, олон улсын болон гадаад улсын байгууллагатай харилцан тохиролцсоноос өөр гадаад улс, олон улсын болон гадаадын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр гадаад улсад зорчих;

27.1.14.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын холбогдох шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад Монголын Улсын нутаг дэвсгэрт оршин байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, түүний салбар нэгжийн удирдах бүрэлдэхүүнд орох;

27.1.15.шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;

27.1.16.шүүгч улс төрийн аливаа байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх, улс төрийн байгууллага, сонгуульд нэр дэвшигчийн талаар олон нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийнх нь сурталчилгаанд оролцох, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид санхүүжилт олж өгөх, хандив өгөх;

27.1.17.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах;

27.1.18.шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох;

27.1.19.шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах;

27.1.20.шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах.

27.2.Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн бэлэг, дурсгалын зүйлийг төрийн өмчид тооцох бөгөөд хуулиар тогтоосон журмаар өөрөө худалдан авах саналаа гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд акт, баримттайгаар хүлээлгэн өгнө.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28 дугаарзүйл.Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт

28.1.Шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын үндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд дараах хязгаарлалт тогтооно:

28.1.1.улс төрийн намд харьяалагдах;

28.1.2.улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллага болон иргэдэд улс төр, шашны асуудлаар байр сууриа илэрхийлэх;

28.1.3.хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхих буюу зогсоох.

28.2.Шүүгч улс төрийн сонгуульд улс төрийн аль нэг намаас буюу бие даан нэр дэвших бол тухайн сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргана.

28.3.Шүүгч энэ хуульд заасны дагуу улс төрийн үйл ажиллагаанд оролцож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин шүүгчээр ажиллахыг хүсвэл чөлөөлөгдсөнөөсөө хойш гурван жилийн дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орж болно.

29 дүгээрзүйл.Шүүгчийнашигсонирхлын зөрчлийн зохицуулалт

29.1.Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсч болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийн татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй.

29.2.Шүүгчид шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

30 дугаарзүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүнийхөрөнгө, орлогын мэдүүлэг

30.1.Шүүгч нь Авлигын эсрэг хуульболон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

31 дүгээрзүйл.Шүүгчид хүлээлгэх хариуцлага

31.1.Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.2.Шүүгчийн алдаа, гаргасан зөрчлөөс хувь хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу төр хариуцан арилгана.

32дугаарзүйл.Шүүгчийн ёс зүйн дүрэм

32.1.Шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

32.2.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

33дугаарзүйл.Сахилгын хэрэг үүсгэх эрх

33.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Ёс зүйн хороонд гомдол гаргана.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан гомдлыг Ёс зүйн хороо заавал хянан үзнэ.

34 дүгээрзүйл.Сахилгын хэрэг үүсгэх

34.1.Ёс зүйн хорооны гишүүн гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгана.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан шалгалтын дүнг Ёс зүйн хорооны гурван гишүүн хянаж, сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргана.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35дугаарзүйл.Сахилгын хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн

35.1.Ёс зүйн хороо сахилгын хэргийг 30 хоногийн дотор нийт гишүүний олонхын ирцтэйгээр хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.

/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36дугаарзүйл.Ёс зүйн хорооны шийдвэр

36.1.Ёс зүйн хороо сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

36.1.1.сахилгын шийтгэл ногдуулах;

36.1.2.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;

36.1.3.сахилгын хэргийг дахин шалгуулах;

36.1.4./Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36.2.Ёс зүйн хорооны шийдвэрийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргагчид болон сахилгын хэрэгт холбогдсон шүүгчид хүргүүлнэ.

36.3./Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

37дугаарзүйл.Шүүгчийн сахилгын хариуцлага

37.1.Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна:

37.1.1.сануулах;

37.1.2.зургаан сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар цалинг бууруулах;

37.1.3.огцруулах.

37.2.Энэ хуулийн 37.1.3-т заасан сахилгын арга хэмжээ оногдуулсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930