Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-08-01

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналууд

    "Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол Улс, Монголчуудын их хувь заяа, өнө мөнхөд амар амгалан амьдрах, оршихуйн цогц асуудлыг багтаасан үндэсний амин, язгуур бодлогын суурь баримт бичиг мөн” учраас тус Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын иргэн бүрийн хувьд бүх талаас нь сайтар хэлэлцэх, үзэл бодлоо чөлөөтэйгөөр зайлшгүй илэрхийлбэл зохих хамгийн
Дэлгэрэнгүй
2018-05-07

“ЯЛТАЙ БАЙДАЛ”-ААР ИРГЭНИЙ ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХЯЗГААРЛАХ, ЯЛГАВАРЛАХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ

    Манай улс 1992 онд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилго болгон шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь дэлхийн түгээмэл хандлагад нийцсэн түүхэн ололт болсон билээ. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь "ялгүй болох, ялгүйд тооцох” асуудлыг зохицуулаагүй орхигдуулснаас Эрүүгийн хууль дахь тухайн зохицуулалттай нягт уялдаатайгаар
Дэлгэрэнгүй
2018-02-01

Зөрчлийн тухай хууль дахь зөрчилдөөн бүхий зарим асуудал

  Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад асууж тодруулах (?), анхаарах буюу нэг мөр ойлголтод хүрэх (!), тодотгон боловсронгуй болгох (...) зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг товч илэрхийлж байна. Ерөнхий анги 1.5 дугаар зүйлийн 6, 7
Дэлгэрэнгүй
2018-01-29

Ахмад хуульчийн зурвас

Шүүгч асан, хуульч Ц.Батмөнх сэтгэгдлээ ирүүлснийг хүргэе. Тэрбээр "Мэргэжил нэгт шүүгч нартаа шинэ оны мэнд хүргэе. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2017оны 229-р тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар, түүний харьяа аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд албан ёсоор мэдэгдсэн.   Хууль
Дэлгэрэнгүй
2017-11-07

ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ШИНЭ ХУУЛЬ: (?), (!), (...) АСУУДАЛ

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Тус хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэглэх явцад тус хуулийн бүлэг, зүйл, тэдгээрийн зарим зохицуулалтын хувьд "логик дараалал, уялдаа холбоо, цэгц”-ээс
Дэлгэрэнгүй
2017-10-13

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалагийн тавьсан илтгэл

  Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хуралд Нийслэлийн шүүхийн түүхэн замналын талаар     Та бүхэнд Нийслэл хот Улаанбаатарт бие даасан шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн үе үеийн ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, шударга ёсыг сахин хамгаалах ариун үйлсэд хамтран зүтгэж буй хуулийн байгууллагын ажилтнууд, бидний ажил үйлсийг ойлгон дэмжиж ирсэн энэ
Дэлгэрэнгүй
2017-08-04

Эрүүгийн хуучин ба шинэ хуулийн зөрлөгт үүссэн ээдрээ, эмгэг, эсрэгцэл

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн тухай цөөн үг "Эх орон, ард түмний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэм дээд эрх ашиг, үнэт зүйлс бүхэн Эрүүгийн хуулийн онцгой онцлогтой бодлого, зохицуулалтаар хамгаалагддаг.”
Дэлгэрэнгүй
2017-04-03

Гэр бүлийн маргаанаар мэргэшүүлэх боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна

Саяхан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргааныг шийдвэрлэх орчин нөхцлийг сайжруулах, шүүгчдийг мэргэшүүлэх талаар гаргасан шийдвэрийг уншаад маш их талархан хүлээн авлаа. Миний бие 20 гаруй жил анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа гэр бүлийн маргаантай олон хэрэг шийдвэрлэж байсан. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг маргаан ихсэж байгаа нь нийгэм эдийн засгийн
Дэлгэрэнгүй
2017-03-22

Аливаа зүйлийг нотлох нотолгоо зайлшгүй байх ёстой

Нийгмийн амьдралын хүрээнд хүнлэг, ардчилсан зарчмыг баримтлахын тулд хувь хүний эрх, эрх чөлөөг хангаж нэр төр алдар хүндийг нь хамгаалж баталгаажуулах, ард түмний засаглалыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийн гол шинж билээ. Хамгийн гол нь хүн байдаг бөгөөд тэд хоорондоо арилжаа наймаа солилцоогоор хэрэгцээгээ хангаж амьдрах нь зайлшгүй. Тэгэхээр дээрх үйл ажиллагаагаа
Дэлгэрэнгүй
2017-03-15

Л.Ариунцэцэг: Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх цогц нөхцөл бий болгон ажиллахаар боллоо

Төрийн үндэс суурь болсон гэр бүлийн асуудал нь төрийн хамгаалалтад байх ёстой хамгийн чухал хийгээд тулгамдсан асуудлын нэг билээ.  Улсын үндэс болсон гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах дагнасан шүүхтэй болох нь амьдралаас урган гарч буй хэрэгцээ, цаг үеийн шаардлага болж байна. Дэлхийн олон улсад гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг дагнасан шүүхүүд ажилладаг бөгөөд Монгол Улсын
Дэлгэрэнгүй
2017-03-15

Д.Ариунцэцэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдлээ

  Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг/ шинэчилсэн найруулга/ 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлээд байна. Өмнө үйлчилж байсан 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан хууль хэрэгжих механизм бүрдээгүй,зарим холбоотой хууль батлагдаагүй зэрэг үндэслэлээр хэрэгжилт хангалтгүй байсан билээ. Гэр бүл бол нийгмийн анхдагч үндэс бөгөөд гэр бүлээс
Дэлгэрэнгүй
2017-01-05

Э.Ариунаа: Шүүгчийн ажил нэр хүндтэй ч маш том хариуцлага дагадаг

Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр саяхан томилогдоод буй Э.Ариунааг урьж ярилцлаа.  -Та сайн явж ирэв үү, хэзээ Хэнтий нутагт томилогдов? Таны ажил амьдралын замналаар яриагаа эхэлүүлье гэж бодлоо ? -Сайн байцгаана уу. Сайн явж ирлээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар Хэнтий аймаг дахь Иргэний
Дэлгэрэнгүй
2016-11-22

Улс төрийн либериализм: Дэлхийд харанхуй засаг мөхөж, ухаалаг, хуулийн засаг ноёлж байна

Харвардын их сургуулийн профессор Ж.Роулсын "Улс төрийн либериализм” бүтээл орчуулагдсан нь ардчилсан сонголт хийсэн Монголчуудын хувьд ардчилсан нийгэм, ардчиллын ба улс төрийн үнэт зүйлсийн ухамсар, сэтгэлгээгээ шинэчлэх, улам бүр тэлэхэд оюуны асар их хөрөнгө оруулалт болж байна.   Судлаачид, улс төрчид, олон нийтэд уг "Улс төрийн либериализм” бүтээлийг шимтэн уншихыг уриалах,
Дэлгэрэнгүй
2016-11-07

Шүүхийн шинэтгэл: Өнгөрсөн, одоо, ирээдүй

  Монгол Улсад шинэ цагийн шүүхийн тогтолцооны эхлэлийг Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамыг 1911 онд байгуулснаар тавьсан байна.     1921 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Намын төв хороо, Ардын түр засгийн газрын хамтарсан хурлаар Цэргийн, Сангийн, Дотоод яам байгуулсан бөгөөд Дотоод явдлын яамны бүрэлдэхүүнд орж байсан Хууль цаазын хэлтэс нь Шүүх явдлын яам буй болох
Дэлгэрэнгүй
2016-10-20

“Эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг иргэд ойлгодог болсон”

Монголчууд "эрхмийн дээд эв” хэмээн хэлэлцэж, өвөр зуураа эв эеийг хичээж ирсэн журамтай ард түмэн. Тиймээс ч 2013 оны 04 сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. Монголд шүүх дэх орон тооны 45 эвлэрүүлэн зуучлагч хэрэг
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031