Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ... /тэмдэглэл/

Шүүхийн Энхтуяа туршлагатай бас чадварлаг шүүгч гэдгээ хуулийн хүрээнийхэндээ өнгөрсөн хугацаанд үнэлүүлж харуулж чадсан нэгэн. Тэрээр, олны дотор шүүхээр, мэргэжил нэгтнүүд дотроо Дорнодоор ийнхүү овоглуулах нэршүүлэх болсон хийгээд, салбартаа анхны эмэгтэй шүүхийн дарга, анхны эмэгтэй ерөнхий шүүгч гээдөөрт нь бусдаас ялгарах давтагдахгүй зүйл олон бий.

 

Ажил амьдралынхаа ихэнх цаг хугацааг Дорнодод өнгөрүүлж яваа Шүүхийн Энхтуяаг бараг энэ нутаг усных гэж хүмүүс боддог ярьдаг ч Уугуул Төв аймгийн Батсүмбэр, хүүхэд нас сэтгэлд нь ямагт уяатай тэрээр, амьдралын минь үнэт зүйлсийн нэгээхэн хэсэг болминий хамт олон хэмээн өгүүлнэ. Энэ үг хэн нэгэнд нэлээд албархаг сонсогдох авч энэ салбарын тогоонд хат суутлаа "чанагдан” боловсорч төлөвшсөн, байгууллага, хамт олныг тэргүүлэх хүртлээ ажиллаж хөдөлмөрлөсөн зангарагтай хүний цээжнээс яах ч аргагүй гарах санаа,амнаас унах үг билээ. Тэгээд ч ...Улсын нэрийн өмнөөс дуугардаг ажил алба, ярьдаг бичдэг хүмүүс хаанах хэнсэн билээ. Түүнийг баярласнаа ч гомдож гомхорхсоноо ч төдийлэн ил гаргадаггүй бодь гүдэс шулуун шударга хүн гэж хамт ажилладаг, таниж мэдэх хүмүүс ярьдаг. Энэ нь мэргэжлийн ёс зүйтэй холбоотой гэлээ хүний мөс чанар, тэр дундаа эмэгтэй хүний хатуу, зөөлөн аль аль нь байдаг. Түүнийг багш мэт хүндлэн, ажил төрлөө зөвлөдөг олон хүн бий. Харамсалтай нь хууль шүүхийнхэнд сургууль курсаас бусад үед энэ үг төдийлэн хэлж хэвшигддэггүй юм шиг. Учир нь тэд үйл ажиллагаагаа "дотоод итгэл”-ээ удирдлага болгон явуулахаар хуульчлагдсан байдаг товчхондоо бол хараат бус хэний ч нөлөөлөлгүй гэсэн үг юм уу даа.

 

Шүүгч Энхтуяа мэргэжлийн ажлын гараагаа Хэсгийн ардын шүүгчээс эхлэж, шүүх засаглалд 35 жилийн туршид Монгол улсын нэрийн өмнөөс ярьж хэлж ажиллаж явнагэсэн үг. Энэ тухай өгүүлэхийн учир:

 

...Энхтуяа охин хүсэл мөрөөдөл болсон анагаахын сургуульд элсэх хүсэл их байвч хясал төдий чинээ гэгчээр оноо балл нь хүрсэнгүй. Өөр сургууль байвч авахыг ч түвдсэнгүй. Тэр үед илгээлтээр үйлдвэрлэл дээр ажиллаад цаашид сургууль соёлд явах тохиол ч байв. Тэрээр, ямар ч байсан анагаахын сургуульд сурах мөрөөдлөө тээсээр, сурагчийн дүрэмт хувцсаа ажилчны нормын халаадаар сольж, УБ хотын Махкомбинатын өлөнгийн цехийн ажилчин болов. Хүүхэд насандаа ахадсан гэмээр ажлын жолоон дээр гарсан Энхтуяа эндээс ажил хөдлмөрийн амтыг мэдрэхдээ, бас бэрхэд хатуужин, зөөлөнд уясан явсаар гурван жилийг ардаа орхив. Нөгөөх анагаах талаар болсон ч сургууль соёлын мөр хөөх бодлоо орхисонгүй. Ажилчин залуучуудын шугамаар элсэлтийн шалгалт өгч, Улсын дээд шүүхийн нэр дээр Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны салбарт хуульч мэргэжлээр суралцав. Оюутан Энхтуяа хэн бүхэнд тохиодог одтой, адтай он цаг хугацааг элээн хороолцсоор, шүүлгээс шүүлэгт, шалгалтаас шалгалт, намар намрын ажил гэсээр оюутны хугацаанд Их сургуулиас ихийг сурч мэдэж, бас олон зүйлтэй танилцаж амжив. Тэр "МУИС”хэмээх цагаан цэнхэр ромбо тэмдэг зүүж, эрх зүйч мэргэжлийн хуульчийн диплом өвөртлөсөн төдийгүй насны ханьтайгаа оюутны халуун бүл дунд учирч, өнө удаан амьдралынхаа үүд хаалгыг нээсэн. Ингээд Төв гаралтай Энхтуяа бүсгүй Сүхбаатар гаралтай нөхрөө дагаж, эхий нь эцээхгүй гэсэн шиг газар нутаг, гол усны дундыг барин, Хэнтий аймагт хэсгийн ардын шүүгчээр томилогдлоо Тэр үед үг гэдэг хүуль, тэгээд ч Улсын дээд шүүхийн нэр дээр суралцсан болохоор яв гэсэн газар нь явахаас ч өөр аргагүй. Хэдэн номоо баглаж аваад гэр бүлтэйгээ Хэнтий нутагт ирж ажиллав. Тухайн үед Ардын депутатуудын хурлаар ёс төдий сонгогддог журамтай ч үнэндээ дээрээс нь томилуулан явуулдаг байв. Түүний насаараа хийх ажлын томилолт ийнхүү тэртээх нэг мянга есөн зуун далан есдүгээр онд бичигдсэн хэрэг.

 

- Улсын нэрийн өмнөөс анх удаа хүнд ял оноох ямар байв даа гэж сониуч зангаар асуухад:

 

- За бас нэлээд сандарсан байдаг. Гэхдээ тэр байдлаа илт ил гаргаагүй шиг санадаг. Тэр үед шүүгч,ардын төлөөлөгч гээд хоёр хүнтэй шүүх хуралд ордог. Голлон шүүгчийн амыг харах нь олонтой. Бид зөвлөлдөх танхимд нэлээн удсан. Өмгөөлөгч нь их сайн хүн, давтан үйлдэлтэй танхайн гэмт хэргийг гэрч, эд мөрийн баримтад тулгуурлан хүндхэн ял оноосон.

 

- Ер нь хэрэгтнийг асууж байцаахад янз бүрийн ааш араншин гаргана биз ?

-Өө зөндөө л юм болно шүү дээ. Шүүх хурал хийж байхад орж ирээд будаа цацаад гарах ч юм уу ? Өрөө тасалгаанд янз бүрийн юм тавих. Утсаар ярих, мессеж бичих явдал хэвийн зүйл. Олон жил орон шоронд явсан ахин давтан хэрэг хийсэн хүмүүс ч хэл ам нь гүйцэгдэхгүй. Юу ч болоогүй юм шиг аашлана. Дуугай хүнд том дуугарч болохгүй. Дуутай хүнтэй тэрсэлдээд ч байж таарахгүй. Үнэн зүйлийг хэн ч хэзээ нэгэн цагт эргэж эргэцүүлж боддог. Хэдийгээр сэтгэлийн хөдлөл, болчимгүй байдлаар тухайн үедээ тэгж хандсан ч дараа нь юу ч санадаггүй. Шоронгоос олон хүн надад захидал бичиж уучлал гуйж, зөвлөгөө авч, хүмүүжил засрал авч байгаадаа баярлаж талархсан байдаг. Ямарч хүнийг хэзээ ч муулж, дорд үздэггүй түүний хүнлэг чанартай холбоотой биз

-Ажил хийж байхад юу эс тохиолдов гэж дээ?

- Бид хоёр Дорнод ирээд нэг их удаагүй шиг. Шүүх баруун дэнжэд, гэр энд, тэр үед унаа унаш ч үгүй явган шахуу. Шөнө 3 цагийн үед утас дуугарлаа. Очоод автал урьдчилан хорихоос хоригдол оргочихлоо. Болгоомжтой байгаарай гэж байна. Тэгж дуулаад цочирдон янз бүрийн л юм бодогдсон. Тэр нөхөр хавтаст хэргээ хулгайлах гэж оргосон байх гэсэн гэнэн бодол төрсөн. Яагаад гэхээр тэр хэргийг шийдэх гэж үзэж танилцаж байгаад ширээн дээрээ ил орхисон шиг төсөөлөл орж ирээд болдоггүй. Нөхрөө дуудаж сэрээв. Манай хүн ч бас юмыг яаж мэдэхэв гээд ажил руугаа явган алхацгаав. Ажил дээрээ очлоо ширээн дээр юу ч алга. За яг авчихлаа гэж бодсон. Нэг горьдлого нарийн бичгийн дарга авч цааш нь хийсэн байж болох талтай. Утас холбоо байхгүй ажил цуглахыг л хүлээхээс өөр аргагүй. Тэгж тэгж ажил ч цугларсан. Харин нарийн бичгийн дарга маань сефэндээ хийсэн байсан шүү.

 

Ер нь шүүгч хүн бол либерал төвийг сахисан үзэл баримтлалтай байх ёстой. Аль нэг тийш холбироод байдаггүй сэтгэлийн хөдөлгөөн багатай гэсэн үг л дээ. Хүмүүс шүүхээс айдаг. Шүүх хүнийг айлгаж зовоодог газар биш шүү дээ. Хэрэг хийгээгүй бол айх хэрэггүй. Шүүх хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хууль ёсыг сахиулдаг, хохирсон, хохироосон хэн нэгэнд төрийн хууль ёс зүйн үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Товчхондоо бол хохирогчийг өрөвдөх, ялалдагчийг үзэн ядан байдлаар хандах ёсгүй. Гол нь ялын бодлого дүгнэлт үнэн зөв, шударга байх хэрэгтэй. Захиргаадалтын үед шүүх хуулийн байгууллагад нам төрийн оролцоо байсан. Сүүл рүүгээ нэлээд цэгцэрсэн одоо бол үгүй болсон. Энэ бүхэн шүүхийн шинэтгэлийн олон жилийн хөдөлмөр цаг хугацааны үр дүнд юм даа. Бидний шүүхийн хараат бус байдлын төлөө олон жил ярьсан зүйл өнөө биелэлээ олж байгаад баяртай байдаг. Өнөөдөр шүүхийн үйл ажиллагаанд ганц нэг хууль биш бүхэл бүтэн багц хуулиуд үйлчилж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн шалгуурыг олон талаар өндөр тавьж өгсөн. Мэргэжлийн ёс зүйгээ хэр зэрэг ухамсарладаг эсэхийг шалгах тусгай шалгуураар шалгаж, сонгон шалгаруулалтад оруулж, шүүгчийг төрийн тэргүүн зарлигаар томилж нэр хүнд, ажил мэргэжлийг төрийн өмнөөс хамгаалалтад авч байна Шүүхийн удирдлага зохион байгуулалтын бусад асуудлыг шүүхийн үйл ажиллагаанаас салгаж өглөө. Шүүгчийн сонгон шалгаруулалтад шүүгчийн мэргэжлийн болон хэл ярианы ур чадвар зан байдал, бусдын нөлөөнд автахгүй байх гээд олон талыг хардаг болсон. Наад зах нь шүүгч хүн өр зээлтэй байж болохгүй шүү дээ. Цалин хөлс бол үнэмлэхүй өсч нэмэгдсэн үндсэндээ шүүхийн хараат бус байдлын шалгууруудыг манайдаа одоогийн нөхцөлд бүрэн хангаж өглөө. Ер нь манай шүүхийн шинэчлэлийн амин сүнс нь шүүгч өөрөө шүү дээ. Тэгэхлээр шүүгчдийг чадваржуулах ч, шүүгч өөрөө чадварлаг байх нь нэг мөнгөний хоёр тал гэсэн үг. Шүүгч мэдлэг, ур чадвараараа хараат бус байх шаардлага юу юунаас илүү чухал бөгөөд үүгээр шүүхийн шинэчлэлийн төвшин хэмжигдэх учиртай хэмээн шүүхийн шинэтгэлд хангалуун өгүүлэх тэрээр, "мөн ч их хүлээсэн” хүмүүсийн тоонд зүй ёсоор орно. Нэг ёсондоо Тэрбишийн Энхтуяа, төрийн эрх мэдлийн дотор хуульчлагдаж амжаагүй шүүх засаглалын шинэчлэлийн өргөө гэрийн өрхийг тэгшилцэж яваа энэ цаг үеийн түүчээ нарын нэг.

 

1987 оноос эхлэн аймгийн шүүхийн шүүгч, орлогч, шүүхийн дарга, Ерөнхий шүүгч гээд шүүхийн бүх шатанд ажилласан хүн Т.Энхтуяагаас өөр эмэгтэй үгүй. Түүнийг аймгийн Ерөнхий шүүгчээр томилогдох үед ардчилсан хувьсгал ялж, төр нийгмийн талаарх үзэл баримтлал өөрчлөгдөж, өөрчлөлт шинэчлэлтүүд явагдаж, шүүхийн тухай хууль шинээр батлагдаж, шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шүүхийн санхүү, аж ахуйг удирдах, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий тамгын хэлтэстэй болж, шүүхийг мэргэжилтэй боловсон хүчнээр сэлбэх, шүүхийг эдийн засгийн хувьд хараат бус ажиллах нөхцлийг сайжруулах талаар их зүйл хийгдсэн он жилүүд байв. Шүүх аймгийн төсвөөс санхүүждэг, төсвийн санд мөнгөхүрэлцэхгүй, шүүгч, шүүхийн ажилтны цалин хөлсийг хугацаанд нь тавьж чаддаггүй 1990-ээд оноос хил гаалийн харилцаа, худалдаа арилжаа ид цэцэглэж,орон нутагт архидалт хавтгайрсан, нийгэмд эмх замбараагүй байдал бий болсон, эрүүгийн нөхцөл ноцтой хэмжээнд хүрсэн. Сумдад нүүдэллэн ажиллах унаа машин, шүүхийн зардлыг олж зохицуулах, хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэх, аймгийн удирдлагуудын ая эвийг олж шүүхийн төсвийг хасуулж тануулахгүй батлуулах гээд ачааны хүндийг үүрэлцсэн эгзэгтэй цагт энэ албанд "эр хүн шиг” зоримогхон ажиллах хувьтохиолыг тойрч биш дайрч гарсан хаттай хатагтай бол Тэрбишийн Энхтуяа юм. Тухайн үед жилд дунджаар эрүү, иргэний хэрэг, захиргааны зөрчил гурван мянгашахмыг шийдвэрлэдэг. Бэрхшээл маш их байсан ч тэр бүрийг хамт олныхоо бат нэгдэл, сэтгэлийн тэнхээгээр даван туулж байлаа Яамандаа /Ж.Амарсанаа сайдад/ асуудал тавьж өөрийн гэсэн конторын барилгатай, машин унаатай болж нэлээд төвхнөсөн нь шүүгч ажилтны урам зориг сэргэж ирэв.Аймгийн шүүх улсын хэмжээнд 1997, 1998 онд тэргүүлж, анхан шатны шүүхүүд ч тогтмол тэргүүн байруудад шалгарч үргэлжийн амжилт, шагнал дагуулсан он жилүүдэд том аймгийн шүүх засаглалыг тэргүүлж явсандаа сэтгэл өег явдаг Одоог тэр үетэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрөөтэй бөгөөд наад зах ньшүүх "гуйлга”-ын аюулгүй болжээ. Өнөөдөр хуульчид тэдний дотор шүүгчид үндэслэлтэй үндэслэлгүй хангалттай муучлуулж байна. Шүүгч хуульчдын эрх ашгийг хамгаалах тэднийг өмөөрөх дуу хоолой хэрэгтэй. Эмэгтэй шүүгчийнхувьд, Шүүгч эмэгтэйчүүдийн холбоог санаачлагчдын нэг төдийгүй Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч сонгуультай. Шүүн таслах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааныпрактикийг судлаж, шүүгчдээр хэлэлцүүлэх, нэг мөр ойлголттой болгох, ял шийтгэлийг оновчтой зөв оногдуулахад анхаарах зүйлүүд, хэрэг маргааныг зөв зүйчлэх ач холбогдол, шүүхийн тогтоол шийдвэр бичих аргачлал зэргээр хэлэлцүүлэг, сургалт явуулах, залуу шүүгч нарт зөвлөгөө өгөх, зөвлөмж боловсруулах, оновчтой шилдэг шийдвэрийн эмхэтгэл гаргах, удирдлагаар хангах, тэдэнд зөв арга барил төлөвшүүлэх гээд шүүн таслах цаг наргүй их ажлынхаа зэрэгцээ өөрийгөө ирлэж, өрөөлийг хөгжүүлэхэд үргэлжийн л борвибохис хийхгүй бодож сэтгэж, бясалгаж явах нь түүний амьдралын утга учир ажээ. Тэр сүүлийн 5 жилийн байдлаар, эрүүгийн 136, иргэний 106 хэргийг тус тус давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, мөн шүүхэд эрүү иргэний 104 хэрэг илтгэж, 48 хурал даргалж, 90 гаруй шүүх хуралдаанд оролцсон байна.

 

Энэ дотор 3-4 хүний амь настай холбоотой"Үүлэн Жадамбаагийн”хэрэг, таван жилийн дараа илрүүлсэн Хөдөлмөрийн баатар Пүрвээгийн амь насыг бүрэлгэсэн хэрэг зэрэг адармаатай тун ярвигтай хэргүүд олон байв. Энэ бүгдийг түүний ажилласанон жилүүдтэй харьцуулахад, цаасанд хүрэлцэхгүй, аманд багтахгүй их тоо гарах биз. Шүүгчийн хөдөлмөр түүнд, үзэгнийхээ хошууг элтэл, өндөгнийхээ хээг арилтал бичилцсэн шийдвэр тогтоол, Монгол Улсын нэрийн өмнөөс, үйлдэл эс үйлдэл бүрийг үнэний дэнсэн дээр дэнсэлцсэн мөчүүдийг үргэлж авчирч байдаг. Хуулийн байгууллагад олон жил ажилласан Л.Октябрь амьдралын хань, үр хүүхдийнэцэг-өрхийн тэргүүн төдийгүй ажил төрлийн талаар хууль эрх зүй онол, практикийн хувьд зөвлөлдөх ажил төрлийн дотнын зөвлөгч болох ч тал бий. Шүүгчийн ажил ажлын цагаар хязгаарлагдахгүй.Шүүсэн, шүүн тасалсан, уншсан хэдэн арван бодь, олон зуун дэвтэр хэрэг материалыг нэг бүрчлэн унших нэг хэрэг уншсанаа хууль ёс, шударга үнэнд нийцүүлэн алдаа мадаггүй эргэж буцахгүй шийдвэр болгон бичиж гаргана гэдэг ёстой"чөмөг дундалж, шөрмөс сунгах”ажил гэж түүний нөхөр Л.Октябрь нэгэнтээ дуу алдан өгүүлсэн. Тэрээр,-Энхтуяагүйгээр Шүүхийн ажил байдаггүйтэй адил манайх, би гэдэг хүн бас л Энхтуяагүйгээр юу ч барахгүй, энэ л хүний хүчээр өдий дайны яваа гэж ханиараа бахархана. Эр хүн эрээгүй хэлсэн ч энэ үнэний ортой үг ажээ.Шүүгчийн хөдөлмөр онцгой хариуцлагатай, нарийн мэдрэмж шаардсан түвэгтэй ажил гэдэг нь энэ бүгдээс харагдана. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх гээд айлын эзэгтэйн ажил мундахгүй. Энхтуяа алба, амины алинд ч түүрдэж явсангүй. Энхтуяа ядрах үедээ "Шри шри амьдрах урлаг” бясалгалаар хичээллэж,ядаргаагаа түргэн тайлах, залуу хүн шиг эрч хүчтэй ажиллах арга бясалгалд суралцсан. Шүүгчгэлгүй бүх хүн бясалгал оюун санааны хувьд ч биеийн эрүүл мэндийн хувьд тустай гэх тэр угаасаа"Улаан шри”-чин. Тэр энэ бүхнийг бясалгаж оюун ухааны их мастер Рава Шанкираагийн үг үйлсийг түгээсээр...

 

Шүүхийнхээ талаар шүлэг бичсэн нь уран сайхны болоод хайрцаг нь таарч, хөгжмийн зохиолч дуу хийчихсэн нь мэргэжлийн гэмээр хэн хүнгүй аялж явахыг дуулах нь мөн өөрт нь оюуны нэгэн дасгал-амралт болж алжаал тайлж байдаг. Хүний сэтгэл оюун бодол гэдэг агуу атлаа жаахан зүйлд сатаарч саатаж байдаг ажээ. Хуульч мэргэжил эзэмшиж, шүүгчээр ажиллах нь хамгийн гайхалтай аз завшаан гэж бодно. Яагаад гэвэл хуулийг хамгийн төгс төгөлдөр, урлагтай адил хэрэглэж, хэрэг маргааны эцсийн шийдвэрийг гаргадагт л хамгийн сод содон байх. Иймд залуу хуульчдыг, залуу шүүгчдийг шүүгчийн тэр гайхамшигт "урлаг” ур чадварт эрчимтэй, тууштай шамдан сургах нь түүний эрхэлсэн ажлын чухал хэсэг байсаар ирсэн. Төрийн шүүхийн "Дэд түшээ” зэрэг дэв хүртлээ элэгдэж эвдэрдэггүй "чийчаан” мэт ажилласан түүнд нэр төр, алдар хүндлэл аль аль бий. "Төрийн тусгай, шилдэг албан хаагч эмэгтэй”, " Оны шилдэгшүүгч ”, хэмээх олон хүндлэл, өргөмжлөлийн эзэн-түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, "Алтан гадас” одон, "Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын ойн медалиуд, Шүүхийн байгууллагын болонаймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнаж урамшуулжээ. -Дорнодын шүүхэд бүтээлч, чадварлаг, хариуцлагатай, сэтгэл сайхантай хүмүүс ажилладаг. Би хамт олноороо бахархаж явдаг гэж олонтой өгүүлэх шүүгч Т.Энхтуяа, өдий зэрэгтэй яваагаа хамт олны ач тус, төрөө дээдлэн улсынхаа өмнөөс чин шулуун дуугарч, хоёргүй сэтгэлийн халуун дулаан илч энергийн эрчхүч гэж бодно.

 

Амьдралын хувьд үр хүүхдүүд нь өсчөндийн, ач зээ нараар хүрээлүүлсэн тэгш бүтэмжтэй сайн сайхнаа ажил үйлстэйгээ, мөн л шүүхтэйгээ холбоно. Хамгийн том хүү О.Цогтбаатар инженер мэргэжилтэй, Гаалийн байгууллагад ажилладаг. Том охин О.Аззаяа хүний их эмчийн мэргэжилтэй Германд сурч ажиллаж байгаад эдүгээ ЭМШУИСургуульд багшилдаг. Бага охин О.Сайханзаяа нефть хийн боловсруулах мэргэжилтэй Шударга өрсөлдөөн хянан зохицуулах газарт Улсын байцаагч. Ийм нэгэн өнөр бүлийн өнгө өндөр Ижий-Тэрбишийн Энхтуяа хэмээх Эрхэмсэг тэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 1-р шүүхийншүүгчийн албаа хашсаар, Их эзэн Богд Чингис хааны хэлсэнчлэн, МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС..."хулгайг цээрлүүлж, худлыг мохоож”явна.

 

 

С. БАДАРЧ

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 127  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930