Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2017, 04:03   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Л.Ариунцэцэг: Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх цогц нөхцөл бий болгон ажиллахаар боллоо


Төрийн үндэс суурь болсон гэр бүлийн асуудал нь төрийн хамгаалалтад байх ёстой хамгийн чухал хийгээд тулгамдсан асуудлын нэг билээ. 

Улсын үндэс болсон гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах дагнасан шүүхтэй болох нь амьдралаас урган гарч буй хэрэгцээ, цаг үеийн шаардлага болж байна.

Дэлхийн олон улсад гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг дагнасан шүүхүүд ажилладаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Шүүхийн үндсэн тогтолцоо ... эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж заасан байна.

Эрх зүйн өндөр хөгжилтэй улс орны шүүх, эрх зүйн тогтолцоо нь хүүхэд, гэр бүлтэй холбоотой хэрэг, маргааныг тусгайлан авч үзэж, шүүхийн үйл ажиллагааг бусад чиглэлээс онцлогтойгоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд манай улсад ч өдгөө гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн маргаан, хүүхэд үрчлэх, хүүхдийн асрамж, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудалд гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах дагнасан шүүх байгуулагдах үндэс бий болж байна.   

Улаанбаатар хотноо 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт болсон бөгөөд гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр шүүгч, эвлэрүүлэн зуучлагчид мэргэших боломж бүрдэж байгаа төдийгүй, үйлчлүүлэх иргэдийн хувьд шүүхийн үйлчилгээг цогц байдлаар авах давуу тал бүрэлдэж байна. Тухайлбал: гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэр бүлийн сэтгэл зүйч, шинжээч болсон нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахаар хэргийн хугацааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шүүх, эвлэрүүлэн зуучлагчаас дуудаж уулзалт зохион байгуулах төдийхнөөр асуудалд хандаж байсан бол дагнасан шүүх байгуулагдсанаар гэрлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн сургалт явуулах, хүүхэд, гэр бүлийн нандин харилцааны талаар асуудалд бодитой хандах боломж бүрэлдэх юм.  

Монгол улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланд дурдсанаар иргэний шүүх өнгөрсөн онд Гэр бүлийн эрх зүйн 4 674 маргаан шийдвэрлэснээс 2 980 гэрлэлт цуцалсан байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай хэргийн тоо жилээс жилд байнга өсөж байгаа бөгөөд улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт иргэний хэргийн 15.2 хувь, гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж байна. Шүүхээр гэр бүл цуцлуулах асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа нь гэрлэгчдийн хоорондын харилцаа, эцэг эх, үр хүүхэд, ах дүүгээ хүндлэх, зан заншлаа умартах, ёс суртахууны доройтол, нийгмийн бухимдалт үзэгдэлтэй холбоотой ч төрөөс гэрлэгчдийг дэмжих бодлогын буруу зохицуулалт ч үр дагаварыг үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нийгмийн гол цөм болсон гэр бүл, үр хүүхдийн жаргалтай сайхан амьдралыг хадгалан үлдээх, энэ чиглэлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд цогц орчин бүрдсэн мэргэшсэн шүүгч, эвлэрүүлэн зуучлагчаас бүрдсэн дагнасан шүүхийг байгуулах эхлэл тавигдаж, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болж байна.


Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 279  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031