Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2017, 02:21   Хэсэг: Чөлөөт индер   Сэтгэгдэл: 0  

Аливаа зүйлийг нотлох нотолгоо зайлшгүй байх ёстой

Нийгмийн амьдралын хүрээнд хүнлэг, ардчилсан зарчмыг баримтлахын тулд хувь хүний эрх, эрх чөлөөг хангаж нэр төр алдар хүндийг нь хамгаалж баталгаажуулах, ард түмний засаглалыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийн гол шинж билээ.

Хамгийн гол нь хүн байдаг бөгөөд тэд хоорондоо арилжаа наймаа солилцоогоор хэрэгцээгээ хангаж амьдрах нь зайлшгүй.

Тэгэхээр дээрх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд бие биетэйгээ харьцахад хиймэгц биелдэг харилцаа тодорхой хугацааны дараа биелдэг харилцаа гэх мэт ялгарал байдаг. Ийм нөхцөлд харилцагч хоёр талын хариуцлагаас шалтгаалж зарим нь хугацаандаа биелэгддэг, зарим нь биелэгдэхгүйгээс болж шүүхэд хандах болдог. Яг энэ мөчид хоёр талын нотлох баримт хуульд зааснаар хангагдах ёстой юм.

Үүнд зайлшгүй шаардагдах зүйлүүд;

1. Тухайн асуудалд хамааралтай фото зураг, зурагжуулах боломжгүй бол нотариатаар батлуулсан бичгийн хэлцэл

2. Харилцаанд хэргийн оролцогчдын төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг,

3. Бичмэл ба эд мөрийн баримт

4. Шинжээчийн дүгнэлт

5. Кино гэрэл зураг, зураглал, дүрс дууны бичлэг

6. Ул мөрөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт

7. Таньж олуулах ажиллагаа

8. Нутгийн хүмүүсийн дүгнэлт, үнэлэлт, тодорхойлолт

9. Байршлын өөрчлөлт, зүг, чиг

10. Цаг хугацаа

11. Цаг агаарын нөхцөл

12. Орон зай

13. Оромж

14. Гарын үсэг /хоёр талын хаяг, овог нэр бүтнээрээ байх/

15. Нотариатаар баталгаажуулсан хувьхүний тэмдэглэл.

Эдгээр нотолгоог маргаж буй хүмүүс шүүхэд өөрсдөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэхдээ зөвхөн иргэний хэргийн хувьд төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой баримт өөр улс орон нутагт байгаа учир тэдгээрийг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийг байцаах зэрэг тохиолдолд нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж болно.

Нотлох баримтыг гаргах, щуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдана.

Эцэст нь иргэн бүр төрийн хуулиа дээдэлж ягштал биелүүүлэх үүрэгтэй гэдгийг хүн болгон мэдрэх хэрэгжүүлэх нь амьдрах ухаан тэлэхтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийгөө ямар нэгэн гадны нөлөөллөөс хамгаалсан нотолгоогоо гаргаж өгөх, цуглуулах үүрэггэйгээ эрхийнхээ хэмжээнд гүйцэтгэх нь зохистой юм.

 

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 328  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031