Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-06-22

ЭМГЭНЭЛ

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч асан Дугажийн Дамдиндорж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэж байна.
Дэлгэрэнгүй
2017-06-22

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль "Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны №23 /980/ дугаарт нийтлэгдлээ. "Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тус дугаарт Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай,
Дэлгэрэнгүй
2017-06-22

Шилжин ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөл, хуульд заасан үндэслэлгүйгээр шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглодог нь шүүгчийн хараат бус байдлын нийтлэг зарчим мөн. Шүүгч хараат бус байдлаа хангаж, хамгаалах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхийн төлөө санал, санаачлага гаргахад энэ зарчим саад болохгүй. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөний улмаас нутаг ус, сургууль, айл саахалтаар
Дэлгэрэнгүй
2017-06-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаярт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Ч.Өнөрбаяр зөвлөх Оксфордын их сургуулийн урилгаар зочин профессороор ажиллахтай нь холбогдуулан ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ "Монгол
Дэлгэрэнгүй
2017-06-22

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг дахин зарлаж байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний
Дэлгэрэнгүй
2017-06-21

Зарлал

Сонирхсон албан хаагчид Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Дэлгэрцэцэгтэй 99091032, 70008022 дугаарт холбогдоно уу
Дэлгэрэнгүй
2017-06-20

Зарлал

  Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 09-22-ний өдрүүдэд Өвөр-Монголын Хөх хот дахь Шүүгчийн коллеж болон Бээжин хот дахь Шүүгчийн коллежид зохион байгуулагдах сургалтад Монгол улсаас 25 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцохоор боллоо. Иймд, сургалтад хамрагдах
Дэлгэрэнгүй
2017-06-20

К.Хабдилан: Шүүх миний алдагдсан итгэлийг сэргээж, цагаатгасан

    Баян-Өлгий аймгийн шүүх хэдхэн хоногийн өмнө "Шүүхийн үйлчилгээний төв”-өө нээсэн юм. Энэ үеэр Бугат сумын 3 дугаар багийн иргэн К.Хабдилан шүүхийн талаарх сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлжээ. Шүүхээс түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хилс хэрэгт шалгуулсан нөхөн төлбөрийг гаргуулах шийдвэр гаргасан
Дэлгэрэнгүй
2017-06-20

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны 2 дугаар улирлын дугаарыг эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлтөд зориулан тусгайлан бэлтгэснийг Та бүхэнд толилуулж байна. Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлэхэд богино хугацаа үлдэж байна. Шинэ зүйл бүхнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл ямагт учирдаг. Хуулийг хэрэглэхэд
Дэлгэрэнгүй
2017-06-19

Тосонгийн шүүхийн “Улаач”

Шүүх эрх мэдлийн "ачаа”-наас үүрэлцэж яваа бичиг хүргэгч П.Нямсүрэнтэй 30 шахам жил сэтгэл зүрхээ зориулсан ажлынх нь талаар яриа дэлгэв. Монголын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд ажилладаг түүний богцонд "Монгол Улсын нэрийн өмнөөс...” хаягласан тогтоол, шийдвэр, зарлан дуудах хуудсууд гээд өөрийнх нь хэлснээр амин үнэтэй албан бичиг дүүрэн. Эзгүйд
Дэлгэрэнгүй
2017-06-19

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь
Дэлгэрэнгүй
2017-06-19

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар уулзалт хийв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр(2017.06.19)уулзаж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ярилцлаа. Уулзалтад Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Цагдаагийн
Дэлгэрэнгүй
2017-06-19

Шүүгчийн бүлгийн III ээлжийн сургалт боллоо

Шүүгчийн бүлгийн гуравдугаар ээлжийн сургалт "Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн
Дэлгэрэнгүй
2017-06-19

Г.Ганбаатар: Шинэ хууль бүх иргэний эрхийг хамгаалсан

"Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчид
Дэлгэрэнгүй
2017-06-17

“Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” хэлэлцүүлэг боллоо

      "Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2017.06.17)боллоо. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930