Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-07-20

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

  Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 07 дугаар 27-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд
Дэлгэрэнгүй
2018-07-19

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнасан. Уг шагналыг гардуулах ёслол өнөөдөр (2018.07.19)Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Дэлгэрэнгүй
2018-07-16

А.Энхбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөл чамгүй ажил хийсэн

-Шүүхийн захиргаа шийдвэр гүйцэтгэлийг авах ёстой-   Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан А.Энхбаатартай ярилцлаа.  -Шүүхийн ерөнхий зөвлөл 25 жилийн түүхэндээ хэд, хэдэн өөр бүтцээр ажилласан. Яам болон Дээд шүүхийн харьяанд байлаа. Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар бие даан ажиллаж байна. Аль хувилбар нь хамгийн оновчтой бол?  -25 жилийн хөгжлийн явцад Шүүхийн Ерөнхий
Дэлгэрэнгүй
2018-07-09

Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл тайлангийн системийн сургалт зохион байгуулав

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс хамтран Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт "Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны бүртгэл, тайлангийн систем"-ийн сургалтыг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 
Дэлгэрэнгүй
2018-07-05

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнав

  Шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулсан зарим иргэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2018.07.05) гардууллаа. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм. 
Дэлгэрэнгүй
2018-07-05

Австралид сургалтад хамрагдах эвлэрүүлэн зуучлагчдыг урьж байна

         Австрали Улсад Монгол Улсаас 3 шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдыг 2018 оны 08 дугаар сард 10 хоногийн хугацаатай тус улсын Эвлэрүүлэн зуучлалын системийн үйл ажиллагаатай танилцах сургалтад хамрагдуулaхаар боллоо.   Сургалтад хамрагдах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид хүсэлтээ 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дотор Шүүхийн гадаад харилцааны
Дэлгэрэнгүй
2018-07-04

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

          Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 07 дугаар 16-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах
Дэлгэрэнгүй
2018-07-04

Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт эхэллээ

Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.07.04) эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нийт 45 нягтлан бодогч оролцож байна. Энэ удаагийн сургалт нягтлан бодогч нарын практик дадал, чадварыг хөгжүүлэхэд голчлон чиглэж байна. Нягтлан бодогч нар Засгийн газрын 2018 оны эхний
Дэлгэрэнгүй
2018-07-03

Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалт БНХАУ-д боллоо

  Монгол Улсын анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-д "Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 9 дүгээр сургалт”-д хамрагдлаа. БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж” болон тус коллежийн ӨМӨЗО-ы салбар коллеж хамтран зохион байгуулсан уг сургалтад оролцогчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа ахалсан юм. Сургалт БНХАУ-ын
Дэлгэрэнгүй
2018-07-02

Шүүгчийн бүлгийн сургалт өндөрлөлөө

  Шүүгчийн бүлгийн дөрөвдүгээр ээлжийн сургалт "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 25-29-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Ховд аймаг дахь сум дундын
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031