Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Судалгааны тайлангийн эмхэтгэл (2014 он)” цахим хэлбэрээр гарлаа

   2015-07-01 04:49        387

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 2014 оны 4 дүгээр сард байгуулагдсанаасaa хойших хугацаанд шүүх судлал, салбар эрх зүй, процессын эрх зүйн чиглэлийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлох, шүүхийн практикийг судлах ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгааны тайлангуудыг эмхэтгэн "Судалгааны тайлангийн

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл

   2015-07-01 04:26        3 751

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг 2014 оны 32 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус журмын дагуу шүүхийн шийдвэрийг судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийн шүүмж судлалыг хөгжүүлэх, шүүхийн практикийг судлах ажлыг өргөжүүлэх зорилгоор "Монгол

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ