Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн сургалтын тухай

ШҮҮГЧИЙН СУРГАЛТ

"Шүүхийн сургалтын каталоги” болон "Шүүхийн сургалтын каталоги”

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд"ШҮҮХИЙН СУРГАЛТЫН КАТАЛОГИ-2015”, "ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ХУВААРЬ”-ийг бэлтгэн гаргаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хүртээл болгож байна.

Шүүхийн сургалтын каталоги нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд суралцах хэрэгцээ, зорилгоо тодорхойлох, сургалтын үр дүн ач холбогдлын талаар урьдчилсан төсөөлөлтэй болж өөрийн оролцох сургалтаа оновчтой сонгоход хөтөч болох юм.

"Шүүхийн сургалтын каталоги-2015"-ыг энд дарж татаж авна уу.

 

Шүүхийн сургалтын хуваарь нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 оны II хагас жилд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын талаар цогц мэдээллийг товч, тодорхой хэлбэрээр хүргэх зорилготой юм. Шүүхийн сургалтын хуваарь (2015 оны II хагас жил) –ийг энд дарж татаж авна уу.

ШҮҮГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд 2015 оны 4 дүгээр сараас "Шүүгчийн ганцаарчилсан сургалт"-ыг зохион байгуулж эхэлсэн. 

Энэхүү сургалт нь шүүгчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, шүүгч бие даан суралцах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. 

Cургалтаар шүүгчид өөрсдийн сонгосон болон мэргэшиж буй сэдэв, чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа, ном, бүтээлүүдтэй танилцаж, судалгаа шинжилгээний ажил хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга зүй, тулгардаг бэрхшээлүүд, хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Мөн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, референтүүдтэй "Олон улсын гэрээ конвенцийг шүүхэд хэрэглэх нь”, "Тодорхой маргаан бүхий шүүхийн шийдвэрт анализ хийх” сэдвээр ярилцлага хийж, харилцан мэдлэг, туршлагаа солилцдог нь.

өөрсдийн "суралцах төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу "Шүүгчийн ганцаарчилсан сургалт” нь 2015 оны 4 дүгээр сарын 6-наас эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийт 34 шүүгчийг хамруулж, 15 ээлжээр зохион байгуулагдсан.


ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ