Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-06-2014, 15:18   Ангилал: Мэдээлэл  

ШҮҮХИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дотоод аудитын албанаас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2-р шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1,2-р шүүхүүдийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нартай уулзалт зохион байгуулав.

Энэхүү уулзалтанд Шүүхийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баяраа, Санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцож 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарах хугацаа ойртсонтой холбогдуулан Дотоод аудитын албаны зүгээс хийгдсэн хяналт шалгалтын дүн, хугацаатай албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг хэлэлцэж Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, аливаа эрсдэл, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн сахилга батаа улам дээшлүүлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, харилцан санал солилцов.

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн багцийн 2013 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд  боловсруулан батлуулсан арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг уулзалтанд оролцсон шүүхүүдийн Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт тус тус үүрэг болгов.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 245  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031