Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-01-2015, 01:40   Ангилал: Мэдээлэл  

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны төлөөлөгч, ноён Инг Чианыг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн төрийн удирдлага, санхүүгийн салбарын болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын захирал, ноён Инг Чианыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан, шүүгчийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банк Монгол Улсын шүүхийн салбарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжилд чухал асуудлуудын нэг нь шүүгчийн сургалт гэдгийг онцлоод, ойрын хугацаанд хэрэгжүүлэх шүүхийн хүний нөөцийн үндсэн таван сургалтын хөтөлбөрийг танилцуулав.Эдгээрт,шинэ шүүгчдэд зориулсан, хуулийн агуулгыг хэрэгжүүлэх, шүүгчдийн салбар дундын мэдлэг дээшлүүлэх,шүүгчийн ур чадварын, нийгмийн мэдрэмжийг дээшлүүлэх зэрэг сургалтууд тус тус дурдагдлаа.

 

Түүнчлэн Монгол Улсын нийт шүүхүүдийг жилийн дотор цахим сүлжээнд холбож чадсан нь харилцаа, хамтын ажиллагаа, сургалт явуулахад таатай нөхцөл бүрдсэнийг мөн тодотгосон юм.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн төрийн удирдлага, санхүүгийн салбарын болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын захирал, ноён Инг Чиан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархсанаа илэрхийлээд "Бидний уулзалт хоёр талын цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход таатай нөхцөл болж байна. Учир нь Азийн хөгжлийн банк Монгол Улсад ирэх гурван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж байгаа. Азийн хөгжлийн банк нь шүүх засаглалд эртнээс өндөр ач холбогдол өгч ирсэн бөгөөд хууль тогтоох болон хуулийг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарал хандуулдагаа дурдлаа.

 

Энэ дашрамд ноён Инг Чиан Азийн хөгжлийн банкны хуулийн хэлтэс харилцагч орнуудынхаа шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарал хандуулдаг төдийгүй, БНХАУ 10 жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхдээ шүүх эрх зүйн тогтолцоогоо бүрэн өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарснаар АХБ бүрэн туслалцаа үзүүлж, ахиц гаргаж чадсаныг ч мөн сонирхуулсны эцэст шүүгчдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтын төгсгөлд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж "Эдийн засаг, хууль хоёр салшгүй холбоотой. Шүүгчид тасралтгүй мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ялангуяа эдийн засгийн шинээр үүсч буй нөхцөл байдал, түүнээс улбаалсан гэмт хэргүүдийн талаарх мэдлэг олгох сургалт манай шүүгчдэд шаардлагатай байгаад бид анхаарал хандуулж байна" гээд хамтарч хэрэгжүүлэх боломжит сургалтуудын чиглэлүүдийг АХБ-нд хүргүүлэхээр харилцан тохиролцлоо.

 

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 250  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930