Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2015, 07:56   Ангилал: Мэдээлэл  

Маргааныг хэрүүлээр бус эвээр шийдвэрлэхэд тусалсан эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр маргаанаа зохицуулах хүсэлт гаргасан иргэд "Эвлэрлийн гэрээ” байгуулах нь ихэсч байна. Тухайлбал 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн Л.Пүрэвжаргал, П.Дүгэрмаа нар "Эвлэрлийн гэрээ” байгуулж, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний талаар талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

 

Иргэн Л.Пүрэвжаргал: Өнөөдөр анх удаа танай шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцож өөрт тулгамдсан асуудлаа шийдүүллээ. Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, туслах ажилтан Д.Алтаннавч гэсэн шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүй зөвлөгөө заавар авсан. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанаас богино хугацаа зарцуулдаг давуу талтай юм байна. Ингээд ойлголцохгүй байсан зүйл, хууль зүйн талаар надад тайлбарлан өгч, эв найртайгаар маргаанаа шийдвэрлүүлэхэд их туслалцаа үзүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж, хууль, эрх зүйн мэдлэгт туслалцаа үзүүлсэн шүүхийн ажилтнууддаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

Иргэн П.Дүгэрмаа: Шүүхийн байгууллагад ийм эвлэрүүлэн зуучлагчтай анх удаа танилцлаа. Хүн бүрийн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд мөнгө төгрөг авах, өгөх гэх мэт. Ялангуяа хувь хүмүүсийн дунд энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж байгаа нь хамгийн зөв арга байна. Шүүх, цагдаагийн байгууллага гэхээр айж эмээх зүйл жирийн иргэдийн дунд их байдаг. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч бол хүмүүсийг хооронд нь урьдчилан эвлэрүүлэх боломжийг бүрдүүлсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Өөрт тулгарсан асуудлаа заавал хэрүүл маргаанаар бус эвийн журмаар шийдэх боломжийг бүрдүүлжээ. Мэргэжлийн хүмүүс хүлээн авч хуулийн дагуу зааварчилгаа өгч, бичиг баримт бүрдүүлж богино хугацаанд асуудлыг шийдэж байна, энэ шийдвэр нь шүүгчийн захирамжаар баталгаажиж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх нь маш их таалагдлаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4-р шүүх,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 398  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930