Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2014, 16:49   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо хэрэгжиж буй "шүүгчдийг чадавхижуулах сургалт”-ын үр дүн, "шүүхийн шийдвэрийн цахим сан”-г сайжруулах төсөл хөтөлбөрийн талаар ярилцаж төслийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлаар санал солилцов.

 

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Одоо хэрэгжүүлж буй сургагч багш бэлтгэх ажил их үр дүнтэй байна. Цаашдаа шүүхийн шийдвэрийн цахим сангийн хэрэглэгчдийн тоог нэмэх зорилгоор гар утасны апликейшин хийх, зөвхөн компьютерт хэрэглээд зогсохгүй, гар утас, ай пад зэрэг бусад төхөөрөмжинд хэрэглэгдэж болох бололцоог бий болгох шаардлагатай байна. Мөн 2011 оноос өмнөх шүүхийн шийдвэрийг цахим санд нөхөн оруулах саналтай байна” хэмээлээ.

 

Цаашид шүүх засаглалын шинэчлэлийг хурдасгах, шүүхийн мэдээллийн бааз суурийг өргөтгөх шүүхийн шийдвэрийн хүртээмжтэй байдлыг хангах асуудалд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах болoмж байгаа талаар хоёр тал санал нэгдлээ.

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

Нийтэлсэн orgild   Үзсэн: 2 421  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30