Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2015, 04:30   Ангилал: Мэдээлэл  

Монгол улс дахь шүүхийн шинэтгэлийн хамтын ажиллагаа


Шүүхийн шинэтгэл иргэдэд үр өгөөжтэй, хүртээмжтэй болж байна.

 

Монгол Улсын 27 иргэний шүүхэд 166 шүүгч, ойролцоогоор 150 шүүхийн захиргааны ажилтнуудын 85% нь програмчилсан хэрэг бүрдүүлэлт дээр ажиллаж байна.


Үүсэл

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь Улсын шүүхийн үндэсний төвтэй хамтран Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг дэмжих, чадавхижуулах болон чөлөөт эдийн засгийг дэмжих зорилгоор ажиллаж эхэлсэн. Монгол Улсын засгийн газраас шаардлагатай гэж тодорхойлсон хэргийн хөдөлгөөн, шүүхийн захиргаа, хууль зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтуудаар өмгөөлөгч зэрэг мэргэжлийн суурь чиглэлүүдийг тодорхойлон гаргаж өгсөн. Түүнчлэн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн Газрын байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, бүх шүүхүүдийн шүүн таслах ажиллагаа, үүрэг хариуцлага болон шүүхийн системийн агуулгад туслах юм.

 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь хэргийн хөдөлгөөний програмыг ашиглан компьютерт суурилсан сургалт болон шүүгч нарт зориулсан материаллаг баазыг боловсруулахад тусалсан. Монгол Улсын Засгийн Газар хэргийн хөдөлгөөнийг шинэчилсэн ба 27 иргэний шүүхэд 166 шүүгч, ойролцоогоор 150 шүүхийн захиргааны ажилтнуудын 85% нь автоматжуулсан хэрэг бүрдүүлэлт дээр ажиллаж байна. Тэдгээр шүүхүүд нь 780 компьютерт, 160 хэвлэгч, болон 35-н хувилагч машинаар хангагдсан.

 

Үр дүн

Монгол Улс дахь шүүхийн шинэтгэл эрчимжиж, шүүх дэх дотоод хариуцлага нэмэгдэж байна. Програмын системийн зорилго нь шүүх болон прокурорын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг шуурхай болгох болон шүүхийн шийдвэртэй холбоотой маргаан гарахаас сэргийлэх үүрэгтэй юм. Одоо шүүгчид шүүн таслах ажиллагаандаа хариуцлагатай хандаж эхэлж байна. Шүүх олон нийтэд ил тод, нээлттэй болж, иргэд хүссэн мэдээллээ шүүхээс авч чаддаг боллоо. Системийг ашиглаж байгаа Монгол Улсын шүүгч нарын болон прокурорын дунд явуулсан судалгаагаар 85%нь автоматжуулсан системд сэтгэл хангалуун байна гэсэн сэтгэгдэлтэй байгаа төдийгүй "Энэ нь хуулийн талаарх мэдээллийн санг ашиглах боломжоор хангагдсан бөгөөд ажилд үр дүнгээ өгч байна” гэж хариулсан байна.

 

 

Орчуулсан:

Шүүхийн гадаад харилцаа, хамтын

ажиллагаа хариуцсан референт Ч.Маргад-Эрдэнэ

 

Эх сурвалж: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын цахим хуудас

 

http://www.usaid.gov/results-data/success-stories/helping-mongolia-reform-judicial-sector

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 302  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930