Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2015, 05:40   Ангилал: Мэдээлэл  

Шинэ шүүгчийн сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академитай хамтран зохион байгуулж байгаа "Шинэ шүүгчийн сургалт” өнөөдөр эхэллээ. Сургалт Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, Шүүгчийн хараат бус байдал, Ёс зүй, Хууль тайлбарлах болон хэрэглэх ур чадвар, шүүхийн хэрэглээний програм зэрэг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл мэдлэг олгож, салбар эрх зүй тус бүрээр үндсэн болон процессын онцлогийг тодорхойлсон суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх юм. Энэ удаагийн сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхэд шинээр томилогдсон 31 шүүгч хамрагдаж байна.

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Б.Сарантуяа нар оролцлоо. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдэд хандаж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн сургалт салбар эрх зүй тус бүрээр материаллаг болон процессын эрх зүйн онцлог, тулгамдсан асуудлуудыг авч үзэхийн зэрэгцээ Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, хууль тайлбарлах болон хэрэглэх онол, арга зүйд гол анхаарлаа хандуулна” гэдгийг онцоллоо. Сургалт шүүгчдийн мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн танхимын сургалтууд болон шүүх, цагдан хорих, хорих ангиудад зохион байгуулах дадлагажуулах сургалтын хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 2-13-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

Сургалтад "Сургагч багш”-аар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн 1, 2 дугаар шүүх зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байна.

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 249  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930