Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2014, 16:50   Ангилал: Мэдээлэл  

Төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт боллоо

   Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2014 оны 03 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан комисс шалгалтыг сорилго, ярилцлагын хэлбэрээр авч, сорилгын даалгаврын хуудсыг тестийн машинаар уншуулан дүнг танилцууллаа.

Энэхүү сонгон шалгаруулалтанд тэнцсэн нэр бүхий хүмүүс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд зохиогдох олон улсын болон дотоодын эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ авах сургалтанд хамрагдах бөгөөд сургалтыг олон улсын "CEDR”байгууллагын сургагч багш нар сургалт явуулна.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Нийтэлсэн orgild   Үзсэн: 1 664  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30