Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2014, 16:52   Ангилал: Мэдээлэл / МХА мэдээлэл 2014  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн бүртгэлийн мэдээлэл

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД

НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 8 дугаар тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 70 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

            Үүний дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах ажиллагааг явуулж, ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, нэр дэвшигчээр бүртгэн авч мэдээллийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээлснээр шүүгчид нэр дэвшигчийн бүртгэлийн ажиллагаа явагдаж дууслаа.

            Шүүгчид нэр дэвшигчээр бүртгэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 3 дах хэсэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа"-г гурван жил хэрэгжүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн болно.

           

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2014.3.28

Нийтэлсэн orgild   Үзсэн: 1 333  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30