Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2014, 16:53   Ангилал: Мэдээлэл  

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ГАРГАВ

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙГ

ШИНЭЧЛЭН ГАРГАВ

 

Эрхэм хүндэт уншигч та бүхэнд мэдээлэл, арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн анхны дугаарыг нийтлэлийн шинэ бодлоготойгоор бэлтгэснийг толилуулж байна.

"Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн нийтлэлийн бодлого нь сайн туршлагыг эрх зүйн онол, судалгаа шинжилгээний ажлын үр дүнтэй уялдуулж эрх зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, шүүхийн шийдвэрийг судлан шинжилж аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Эмхэтгэл нь "Шүүхийн шинэтгэл: Асуудал, шийдэл”, "Шүүх судлал”, "Шүүгчийн индэр”, "Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ”, "Хэргийн хөдөлгөөний удирдлага”, "Шүүгч таны мэдлэгийн санд”, "Хууль зүйн нэр томьёо” (Legal Terminology) зэрэг үндсэн булангаар нийтлэлийн бодлогоо хүргэх бөгөөд анхны дугаарт Монгол Улс дахь шүүхийн захиргааны байгууллагын хөгжил, төлөвшил, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагааны ач холбогдол, Эрх зүйд захирагдах ёс, түүнийг хэрэгжүүлэх тулгуур - Эрх зүйн зайлшгүй процесс, иргэний эрх зүйн харилцаан дахь шинэ оролцогч – бенефициар өмчлөгч зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн болно. Цаашид эмхэтгэлийг тогтмол хэвлүүлж шүүхийн тамгын газруудад хүргүүлж байх юм.

Анхны дугаарыг хүлээн авсан эрхэм уншигч та бүхэнд өөрийн мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаа бусад шүүгч, судлаачдад хүргэж судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах үүд хаалга нээлттэй бөгөөд цаашид засч залруулах, сайжруулах арга замын тухай саналааbilguun@judcouncil.mnresearch@judcouncil.mnхаягаар бидэнд илгээхийг хүсье.

 

 

                      Эмхэтгэлийг татаж авах бол ЭНД ДАРНА УУ

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээллийн төв 

Нийтэлсэн orgild   Үзсэн: 3 067  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30