Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2014, 17:02   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Морли Фришманыг хүлээн авч уулзлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Морли Фришманыг

хүлээн авч уулзлаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж ГолландУлсын "Гаагийн Олон Улсын Хуулийн хүрээлэн буюу "Hague Institute for the Internationalisation of Law” байгууллагын зөвлөх Морли Фришманийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, түүний нийгмийн хөгжилд нөлөөлөх ач холбогдол, шударга ёсны үйлчилгээ, шүүхийн нээлттэй ил тод иргэдэд хүртээмжтэй байдлын талаар ярилцаж санал солилцлоо. Ноён Морли Фришман "Hague Institute for the Internalisation of Law - Innovating Justice” институтын Монгол дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

"Гаагийн Олон Улсын Хуулийн хүрээлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Шүүхийн хэрэгцээ ба хэрэглэгчдийн сэтгэл ханамж судалгаа, зураглалыг хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа юм.  

Уг уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын зөвлөх М.Туяа, Шүүхийн Гадаад харилцааны асуудал хариуцсан референт Ч.Халиун, Монголын Эдийн Засгийн Форумын зохицуулагч З.Алтанзул нар оролцлоо.

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс

Нийтэлсэн orgild   Үзсэн: 811  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30