Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-03-2014, 17:14   Ангилал: Мэдээлэл  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ "ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БИЗНЕС" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

 Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн "Монголын эдийн засгийн чуулган 2014" форумын нэг салбар хэлэлцүүлэг "Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба бизнес" сэдвээр өрнөлөө. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн зорилго хэрэгжилт, түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг хөндөхийн зэрэгцээ энэ нь Монголын бизнесийн орчин, хувийн хэвшлийнхэнд хэрхэн хүрч байгаа тухай, бизнес эрхлэгчидшинэчлэлээс юу хүлээж байгаа талаар ярилцсан тус хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.  

      Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, МУ-ын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч М.Батсуурь, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, ХЗҮХ-ын дэд захирал Б.Амарсанаа, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хэлэлцүүлгийг тэргүүлэн үг хэлж, санаа бодлоо илэрхийлэн, оролцогчдын асуултанд хариуллаа. Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтүүд, тэр дундаа бизнесийн салбартай холбогдон гарч буй цаг үеийн тулгамдсан асуудлуудыг дүгнэн, цаашдын чиглэл хандлагын талаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн тус хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэсэн зөвлөмж гарах юм.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн шинэтгэл, түүнд тулгарч буй тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлгийн салхийг хагалж үг хэлэхдээ "Би энэхүү хэлэлцүүлгийн индэрт сууж байгаагийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын байр сууринаас гэхээсээ илүү шүүхийн салбарыг олон жил судалсан эрдэмтний зүгээс санаа бодлоо илэрхийлье гэж бодож байна."Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба бизнес" сэдвээр бид энд хэлэлцэж байна.Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр аксиом бий.Нэгдүгээрт, ямар ч эдийн засгийн проект,төсөл түүнийг дэмжсэн эрх зүйн орчингүйгээр явдаггүй гэдгийг өдгөө хаана ч хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, дэлхийн зарим орнууд төдийгүй пост социалист орнуудад илэрч байгаа хандлагыг бид хэвлэлд орчуулан,хүмүүст хүргэх ажлыг зохион байгуулсан. Пост социалист орнуудын хөрөнгөлөг хэсэг нь гадаадад мөнгөө байршуулдаг. Иргэд нь гадаадад хүүхэд харагч, аяга угаагч хийх гэж дуртайдаа явдаггүй нь тухайн улсад амьдрах эрхийн баталгаа хангагдаагүйтэй холбоотой. Тэр баталгаа нь юу гэвэл шударга шүүхийн асуудал байдаг.

       220-230 жилийн өмнө А.Смит "Үндэстний баялаг" зохиолдоо "Аливаа улс орон ардчиллын замаар явах гэж байвал хараат бус шүүх, чөлөөт эдийн засгийг бүрдүүлэх ёстой" гэсэн байдаг.Энэ нь манай өнөөдрийн эрх зүйн орчин, эдийн засагт тод харагдаж байна.   Өмнө нь ганцхан хуулиар зохицуулагдаж байсан шүүхийн үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Шүүхийн тухай багц хуультай болгосон нь шүүхийн шинэчлэлийн асар том ололт. Энэ хуулиар анх удаа шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас салгаж шүүхэд байсан босоо удирдлагыг халсан.Хуучин тогтолцоонд дасал болсон сэтгэхүйгээр удирдаж байсан субьектээ хаа байна гээд хайх маягийн хандлага ч бий. Шүүн таслах ажиллагаа явуулдаг хүн мөнгө хөрөнгө хөөцөлдөөд явдаг тогтолцоог халснаараа өндөр ач холбогдолтой шинэчлэл болсон. Шүүхийн төсвийг ШЕЗ боловсруулж, УИХ-д өргөн барина гэж хуулиараа эрх олгогдсон боловч энэ жил Сангийн яамны төслийг хэлэлцээд явчихсан, 2014 онд шүүхийн хөрөнгө оруулалт ноль дүнтэй байгаа. Маш олон шүүх түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэтгэлд сайн тал байвч нөгөө талд тулгамдсан хүндрэл нь хуулиа дагаж гарах эдийн засгийн тооцоог хийдэггүйтэй холбоотой.Шүүгчийн цалин, шүүхийн төсвийг өмнөх жилээс бууруулж болохгүй гэсэн зарчим цаашдаа мөрдөгдөх байх" хэмээн ярьсан юм.

        Цаашид хүрээ тэлэн өргөжих шүүхийн шинэтгэлийн үйл явцад арбитрын асуудлыг анхааран оруулахыг оролцогчид онцолж байв.

 

         Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн orgild   Үзсэн: 1 908  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30