Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН, БҮРТГҮҮЛСЭН БОЛОН ОРОЛЦСОН ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу 2014 оны 3 дугаар сараас "ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОГРАМ"-ыг ашиглан шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

 

Иймд шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх, шалгалт өгөх, шалгалтын дараа өөрийн үнэлгээ харах зэргээр "ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОГРАМ"-ыг ашиглахад гарч байсан хүндрэл, бэрхшээл болон цаашид уг програмыг хөгжүүлэх санал, хүсэлтийг мөн шүүгчийн сонгон шалгаруулалт явуулах хүрээнд гарч байсан Мэргэшлийн хорооны ажлын албаны ажилтнуудад хандсан санал, шүүмжлэл, талархалаа munkhzul_n@judcouncil.mn цахим шуудангаар тогтмол илгээх боломжтой.

Бид таны ирүүлсэн шууданг талархан хүлээн авах болно.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.02.26

 
Нийтэлсэн 99899123   Үзсэн: 3 042  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031