Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2015, 00:34   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн тухай ташаа ойлголттой явснаа мэдэрлээ

Шүүхээр эрхээ хамгаалуулж, шүүх хуралдааны үйл явц болон шүүхийн нээлттэй, ил тод байдлын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцахаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн М.Даваажамц бидэнд хандсан юм. Тэрээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлжээ.

 

-Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болсон вэ? Шүүхийн талаар ямар мэдээлэл, төсөөлөлтэй байсан бэ?

 

-Миний бие. 2011 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт найзтайгаа явж байгаад хэдэн залуучуудын халдлагад өртөж, эд зүйлээ дээрэмдүүлсэн юм. Тухайн үед нэг их мөнгө биш учраас Цагдаагийн байгууллагад бүртгүүлээд орхисон юм. Дараа нь цагдаагийн ажилтан уг этгээдүүдийг олсон гэж хэлсэн болохоос хохирол мөнгөө яаж барагдуулж авах талаар огт яриагүй юм. Би ч өөрөө хохироод үлдлээ л гэж бодож байлаа. Гэтэл саяхан 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс дээрх хэрэгт хохирогчоор шүүх хуралдаанд оролцоно уу гэж дуудсан юм. Тэгээд шүүх хуралдаанд суухаар ирсэн. Энэ хэргийн шүүгдэгч нар нь миний үеийн 29 залуу байна. Зарим нь насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн эдгээр залуучуудыг хараад маш их харамслаа. Шүүхэд гэм буруугаа шүүлгэх гээд зогсч байхдаа гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа нь харагдаж байна. Эдгээр залуучуудыг дахиж ийм буруу зүйл хийлгүй, зөв замаар амьдраасай гэж өмнөөс нь эрхгүй хүсч байна даа. Миний хувьд урьд нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй ч шүүх рүү анх ороход их сайхан сэтгэгдэл төрсөн. Ажилтнууд нь маш сайхан харьцаж, хаана хэнтэй уулзахыг маань асууж оруулж өглөө.

 

-Шүүх хуралдааны явц, шүүгчдийн хандлага ямар санагдав? Таны хувьд шүүхийн шийдвэр хир шударга гарсан гэж бодож байна вэ?

 

- Би залуу хүн учраас их сандарлаа. Шүүх хуралдаан тодорхой дүрэм журам, дэгтэй явагддаг юм байна. Талууд бүгд эрх тэгш оролцож байна. Ер нь хүн юмыг нүдээр үзэж байж ярих нь зөв юм байна гэж бодож суулаа. Гэхдээ би хүмүүсийн ярьж байгаагаар шүүхийн тухай ташаа ойлголттой явж байснаа мэдэрлээ. Одоо бол тэс өөр сэтгэгдэлтэй болоод гарч байна.Шүүх хуралдаан нарийн дэс дараалалтай, шүүгч хүн хэргийг маш нягт нямбай шалгаж тодруулж шийддэг юм байна. Шүүх хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэн миний хохирлыг барагдуулж өгсөн шүүгч, шүүхийн хамт олонд маш их баярлаж байна.

 

-Шүүхийн нээлттэй, ил тод байдал болон шүүхийн ажилтнуудын талаарх сэтгэгдлээ хэлээч?

 

- Ер нь шүүх гэхээр хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Шүүх рүү хэрэг хийсэн хүн л орж гардаг гэж боддог хүмүүс их байдаг. Гэтэл өнөөдөр би шүүх рүү хохирогч хүний хувьд орж ирлээ. Шүүхийн ажилтнууд нь үүднээсээ эхлээд маш сайхан харьцаатай, зүгээр нэг иргэн хүн орж ирэхэд хүндэтгэлтэй харьцаж байгааг харахад сайхан санагдсан. Сая шүүхийн үүдний хэсэгт түр сууж байхад 2 дэлгэцээр шүүх хуралдаан нээлттэй явагдаж байна. Үүнийг маш олон иргэд үзээд сууж байна. Тэнд сууж байгаа иргэд шүүхийн байгууллагыг сайхнаар ярьж, үйл ажиллагаанд нь өндөр сэтгэгдэлтэй, ам сайтай байгааг харахад шүүх нээлттэй, ил тод болж чадсаныг харуулж байна. Ингээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хамт олонд ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

Ж.Энхбаяр

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 476  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031