Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2014, 17:21   Ангилал: Мэдээлэл  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүрийн сүүлийн 7 хоногийн Даваа гаригт Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч,сурвалжлагчидтай уулзаж мэдээлэл хийж байна.

Энэ удаад "Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт”-ын асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, "Шүүх ба олон нийт” сэдвээр Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа мэдээлэл хийж Шүүхийн тухай багц хуулийн дагуу хийж буй үйл ажиллагааны талаарх дүн мэдээ, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

Тус ажиллагаанд нийт 32 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид оролцож сонирхсон асуултдаа хариулт авлаа. Цахимаар Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчид, шүүгчид, Тамгын газрын дарга нар холбогдож хэвлэлийн бага хуралд оролцсон юм.

Дараагийн "Нээлттэй шүүх” сэдэвт уулзалт 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Даваа гаригт "Эвлэрүүлэн зуучлал”-ын сэдвээр болох бөгөөд цаг үеийн асуудлаар нэмэлт мэдээлэл хийх болно.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн orgild   Үзсэн: 2 191  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30