Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2014, 17:22   Ангилал: Мэдээлэл  

“Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох” шинэчлэгдсэн журмыг танилцууллаа

  Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс "Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох” журмыг 2014 оны 27 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо хамтран шүүгчид, хуульчийн гэрчилгээтэй шүүхийн захиргааны ажилтнуудад энэхүү дүрмийг танилцуулах үйл ажиллагааг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн шүүхүүд шууд онлайнаар холбогдон оролцсоноос гадна, Улаанбаатар хот дахь шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, захиргааны ажилтнууд оролцлоо.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх Хуульчдын холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, "Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултуудад хариуллаа.

Шинэ журмаар хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох чиг үүрэг Монголын Хуульчдын холбоонд харъяалагдах бөгөөд хуульчид жил бүр 4 кредит цагийн сургалтад заавал хамрагдах үүргийг журамласан байна.

 

"Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох” журмыг татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ СУРГАЛТЫН АЛБА

Нийтэлсэн orgild   Үзсэн: 4 457  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30