Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2014, 17:24   Ангилал: Мэдээлэл  

“Нээлттэй шүүх” Хэвлэлийн бага хурал ирэх даваа гаригт болно

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдад хүргэж, улмаар олон нийтэд ил тод, нээлттэй, үнэн бодитой, шуурхай түгээх зорилготой "Нээлттэй шүүх” сэдэвт ээлжит хэвлэлийн бага хурал 2014 оны 3 дугаар сарын 24-ны өглөө 11 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

Энэ удаагийн Хэвлэлийн бага хуралд "Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт”, "Шүүх ба олон нийт” сэдвийг хөндөж сэтгүүлч, сурвалжлагч нарт мэдээлэл өгнө.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн orgild   Үзсэн: 674  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30