Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-03-2014, 17:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Б.Батцэрэн: Шүүгчийн ёс зүйтэй байдлыг төлөвшүүлэхэд энэ дүрэм туслах ёстой.

Шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн зорилготой энэхүү дүрмийн талаарх танилцуулгын үеэр Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс тодруулга авлаа.

Шүүгчийн ёс зүйн дүрэм хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн хороо батална гэж заасан байдаг. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой олон багц хуулиуд батлагдсан. Нийгмийн зүгээс шүүгчид тавигдах шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Энэ бүхнийг харгалзан үзээд шүүгчийн ёс зүйн дүрмийг шинээр батлах зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс Шүүгчдийн хорооноос ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд дүрмийн төслийг боловсруулан нийт шүүгчдээрээ удаа дараа хэлэлцүүлж, ажил хэрэгч, ач холбогдол бүхий саналуудыг тусгасаны дүнд энэ дүрэм батлагдсан. Санал хураалтанд оролцогсдын 97.3 хувийн саналаар дүрмийн төсөл дэмжигдэж 2014 оны 3 сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Дүрмийн гол зорилго юу вэ?

    Дүрмийн зорилго бол юуны өмнө шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэгдэж байгаа. Шүүгчийг ёс зүйн зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, мэдээж шүүгчийн ёс зүйтэй байдлыг төлөвшүүлэхэд энэ дүрэм туслах ёстой. Ингэснээрээ олон нийтийн зүгээс шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дүрмийн зорилго оршиж байгаа юм.

 

Шүүгчдийн хороо хэд дэх удаагаа хуралдаж байна вэ? Хорооны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.

    Шүүгчдийн хороо байгуулагдсан цагаасаа эхлээд тогтмол хуралдаж байгаа. Бидний өмнө шүүгчдийн ёс зүйн дүрмийг батлахаас эхлүүлээд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлууд байсан. Бид бараг 7 хоног бүр хуралдаж шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэж ирсэн. Шүүгчийн хороо 12 хүний бүрэлдэхүүнтэй. Дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт ажиллаж байна. Асуудал бол ардчиллын зарчмаар цөөнхөө хүндэтгэх, олонхоор шийдвэрлэх зарчмаар асуудал шийдэгдэж нийт шүүгчдийнхээ төлөөлөл болон ажиллаж байна.

 

Г.Хонгорзул

 

Нийтэлсэн orgild   Үзсэн: 1 500  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031