Б.Гомборенчин: Гэр бүлийг минь эвлэрүүлж өгсөн шүүхэд баярлалаа
Шүүхээр гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлсэн Сүхбаатар аймгийн харьяат нэгэн гэр бүл сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар хамтын амьдралаа бүрэн бүтэн авч үлдэж чадсандаа Б.Гомборинчингийн гэр бүл сэтгэл хангалуун байна.
Б.Гомборенчин:
Б.Нандинцэцэг:
- Бид анх 2014 оны 11 сарын 27-нд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ирсэн. Нөхрийн маань тавьтаргүй зан ар гэртээ тайван бус байдал үүсгэсний улмаас гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Шүүгч Ч.Оюунгэрэлийн зүгээс бидэнд эвлэрэх боломж олгож, 2 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд бидний харилцаа сайжирч, нөхөр маань хатуу юм амсахаа больж, бид дахин шүүхэд ирж эвлэрсэн. Энэхүү шүүхийг шинэчилсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2014 оны 2 дугаар сараас эхэлж хэрэгжүүлсэн юм байна. Бид энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгож, эвлэрч чадсанаар бидний гурван хүүхэд эцэг эхээсээ өнчрөхгүй , бид гэр бүлээрээ хамтдаа амьдрах шийдвэрийг гаргалаа. Иймээс шүүгч Ч.Оюунгэрэл болон тус шүүхийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг, урьд нь шүүхээр ирж байгаагүй ч гэсэн үүднээсээ эхлээд үйлчилгээ, харилцаа сайтай хамт олон байна лээ. Шүүх гэдэг бол нэгнийх нь нулимсийг үзэж, нөгөөгийнх нь бах тавыг хангадаг газар биш байна. Шүүх хүмүүсийг эвлэрүүлдэг юм байна. Монголын өрх бүр элэг бүтэн сайхан амьдрах болтугай.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.Даваасүрэн:
Миний бие иргэн Г-д 5х7
хэмжээтэй байшинг 1.500.000 төгрөгөөр бодож барьж өгөхөөр харилцан тохиролцоод
урьдчилгаа 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Г-д байшинг нь барьж өгсөн боловч
үлдэгдэл 1.100.000 төгрөгийг өгөхгүй болохоор нь уг мөнгөө гаргуулахаар Сум
дундын 27 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 02 дугаар сарын 27-ны
өдөр өргөдөл гаргасан юм. Би маргаантай асуудлаа өдөрт нь шийдвэрлүүлж чадсан.
Иймд Сум дундын 27 дугаар шүүхийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
Ж.Жамбалсүрэн: Шүүх хэргийг маань шударга, түргэн шуурхай шийдвэрлэсэнд талархаж байна.
Шүүхээр
үйлчлүүлсэн иргэн бүр өмгөөлөгч хөлслөн, эрхээ хамгаалуулах боломжтой байдаггүй.
Хэргийн хохирогчид төлбөр төлж, өмгөөлөгч хөлслөх чадваргүй тэвдэж байсан
БЗД-ийн иргэн Ж.Жамбалсүрэнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр
шүүхээс хуулийн дагуу дэмжлэг үзүүлж, хэрэг маргааныг нь шийдвэрлэж өгсөн
талаар тэрбээр талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.
- Миний бие 2014 оны 01 дүгээр сард зам тээврийн осолд холбогдсон. 2014 оны 05 дугаар сараас эхлэн мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт 7 сар гаруй хугацаанд шалгагдлаа. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагаар явж үзээгүй болохоор айдас хүйдэс, сэтгэл зүйн хувьд хэцүүхэн л өнгөрлөө.
Миний хэрэг 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ирсэн ба мэдээлэл лавлагааны
ажилтан хүлээн авч, хэргийн хамт шүүгчийн туслахт шилжүүлсэн. Би "За ингээд л шоронд хоригддог юм байна" гэж бодоод сэтгэл харанхуйлаад л явчихаж
билээ. Хохирогчид хохирлын мөнгөнд 1 сая гаруй төгрөг хүлээлгэж өгсөн тул надад
өмгөөлөгч авах ч мөнгө байсангүй. Шүүгчийн туслах Х.Эрдэнэтуяа гэдэг эмэгтэй ааш зан сайтай, ажлаа ч сайн мэддэг хүн байналээ.
Миний амьдралын боломж муу, өмгөөлөгч авах боломжгүй байна гэдгээ хэлэхэд төлбөрийн
чадваргүй иргэдэд үйлчилдэг өмгөөлөгчтэй холбож өгч, би тэр өмгөөлөгчөөсөө хууль зүйн
талаарх бүхий л зөвлөгөө мэдээллээ авч, шүүх хуралдаанд эрхээ хамгаалуулж оролцсондоо маш их талархаж байгаа.
-Таны хэрэг маргааныг шүүх хуулийн дагуу шударгаар шийдвэрлэсэн эсэхэд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Миний хэргийг түргэн шуурхай шударгаар шийдвэрлэж өгсөн харилцаа хандлага сайтай шүүгч, туслахууд та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.
Т.Хүсэл: Хүмүүс надад шүүх үнэнийг ялгана, шүүхэд найд гэж хэлж байсан.
-Миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хулгайн хэргийн улмаас 2014 оны 11 дүгээр сараас эхлэн шалгагдсан. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй учир цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа үнэн гэж байдаг бол намайг буруугүй гэдгийг тогтоох байх гэж бодож байсан хирнээ сэтгэлдээ их л айдастай явж байлаа. Ингээд цагдаагийн байгууллагаас миний хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн боловч намайг хулгайн хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Миний хэрэг харъяаллын дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжиж ирсэн ба анхан шатны шүүх хуралдаанаар миний гэм буруугүйг нотолж цагаатгасан. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэгтэн мэт цагдаагийн байгууллагын үүдийг өдөр бүр сахиж, сэтгэл зүйн хувьд хүнд дарамттай байсан. Анхан шатны шүүх хурал орох өдөр би ингээд л хилс хэрэгт гүтгэгдээд шоронд ордог юм байна гэж бодоход хүрч байлаа. Гэхдээ надад хүмүүс шүүх нь үнэн мөнийг ялгаж салгана, шүүхэд л найд гэж хэлж байсан.
Шүүхийн нээлттэй шүүх танхимааршүүх хуралдаанууд шууд гарч байдаг ба миний бодлоор дууг нь гаргахгүй байвал зүгээр юм шиг санагдсан. Мөн шүүхээр оронгуут Тахарын албаныхан маш соёлтой хүнтэй та гэж харьцдаг нь таалагдсан.
Шүүхийн захиргааны албан хаагчид шүүгчийн туслах, нарийн бичгүүд нь их соёлтой юм байна. Мөн ямар ч хүнтэй эелдэг найрсаг харьцаатай шүүхийн байгууллагад гэмт хэргийн улмаас шалгагдаж мөрдөгдөж байгаа хүмүүс ирдэг.Тэдгээр бүх хүнтэй нэг адил ааш араншингаар харьцдаг. Миний холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэж өгсөн шүүгч, түүний туслахад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс