Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 223, 237, 2015 оны 03 дугаар тушаалаар тус тус зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн сул орон тоонд зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд явагдана.

      Хуульд заасан болзол, шаардлага хангасан иргэн www.shuugch-songon.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

/жич: Нөөцөөс нэр дэвшихийг хүссэн нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын талаар болон бусад мэдээллийг дараах холбоос руу орж үзнэ үү. http://judcouncil.mn/mx.html/


 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.03.16

Нийтэлсэн shez   Үзсэн: 3 578  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031