Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2015, 02:17   Ангилал: Мэдээлэл  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ СУРГАГЧ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх, дадлагжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс шүүхийн захиргааны ажилтны  сургагч багшийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сургагч багшид тавигдах ерөнхий шаардлага:

-       Гэрээний 3 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажиллах чадвартай байх,

-       Ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх,

-       Хувийн зохион байгуулалт, менежментийн ур чадвар сайтай байх,

-       Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан,

-       Магадлан итгэмжлэгдсэн Хууль зүйн их, дээд сургуулийн багш, судлаач,

Багшлах болон заах, арга зүйтэй холбоотой мэргэжлийн шаардлага:

-       Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургууль төгссөн;

-       Хууль зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, сургалт явуулах ажлын туршлагатай;

-       Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай,

-       Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, гарын авлага боловсруулах, сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай

-       Эрх зүйн тодорхой салбар, чиглэлээр мэргэшсэн, компьютерийн хэрэглээний программыг ашиглах чадварыг эзэмшсэн,

 

Бүрдүүлэх материал:

- Анкет / ЭНД дарж татан авч бөглөх/

- бакалавр, магистрын  зэргийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар,

- нэг хувь зураг, иргэний үнэмлэхний хуулбар,

- Ажил, мэргэжлийн туршлага, давуу талыг нотолсон бусад баримтын хуулбар

Бүртгэл:

Сургагч багшаар ажиллах  хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд 2015 оны 03 дугаар сарын 27-ны дотор материалаа anar-erdene@judcouncil.mn гэсэн хаягаар болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү.

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн

Хаяг: Улаанбаатар 38, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын 11-р байр, 7 давхарт 707, 708 тоот

Утас: 264510, 261185,

Сайт: www.judinstitute.mn

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 678  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930