Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2015, 06:20   Ангилал: Мэдээлэл  

ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    Шүүгч шийдвэрлэсэн хэрэг, маргааны хүрээнд судалгаа, дүгнэлт хийх болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар санал дэвшүүлэх, мэргэшсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих, сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь мэргэшлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон чөлөөт сонголтын тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд шүүгчдэд зориулсан "Ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

   Энэхүү сургалтын зорилго нь шүүгчдэд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших, шүүгч бие даан суралцах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

 

СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

   Сургалтад судалгаа, эрдэм шинжилгээний арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих, сургалтын хөтөлбөр боловсруулах сонирхолтой шүүгчээр 5-аас доошгүй жил ажилласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

 

СУРГАЛТАД ОРОЛЦСОНООР СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

     Энэхүү сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана:

·Судалгааны арга зүйн онол, практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

·Бие даан суралцах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах;

·Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах;

·Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий хууль зүйн судалгаа, мэдээллийн нэгдсэн сан www.heinonline.org -ыг өргөн хүрээнд ашиглах;

·Сонгосон сэдэв, чиглэлээр судалгааны өгүүлэл, нийтлэл бичин мэргэжлийн сэтгүүлд нийтлэх; үр дүнг олон нийтэд танилцуулах үр нөлөөтэй аргад (Презентэйшн бэлтгэх, илтгэх) суралцах;

·Сонгосон сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулах;

·Сургалтын үр дүнгээс хамаарч шүүгч танхимын бус хэлбэрээр хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах боломжтой.

 

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд түшиглэн 15 ээлжээр дараах хуваарийн дагуу зохион байгуулна. Нэг ээлжийн сургалт 5 өдөр үргэлжилнэ:

Ээлж

Хугацаа /5 өдөр/

Оролцогчдын тоо

1

2015.04.06 - 2015.04.10

2 шүүгч

2

2015.04.13 - 2015.04.17

2 шүүгч

3

2015.04.20 - 2015.04.24

2 шүүгч

4

2015.04.27 - 2015.05.01

2 шүүгч

5

2015.05.04 - 2015.05.08

2 шүүгч

6

2015.05.11 – 2015.05.15

2 шүүгч

7

2015.05.18 – 2015.05.22

2 шүүгч

8

2015.05.25 – 2015.05.29

2 шүүгч

9

2015.06.08 – 2015.06.12

2 шүүгч

10

2015.06.15 – 2015.05.19

2 шүүгч

11

2015.08.17 – 2015.08.21

2 шүүгч

12

2015.08.24 – 2015.08.28

2 шүүгч

13

2015.09.07 – 2015.09.11

2 шүүгч

14

2015.09.14 – 2015.09.18

2 шүүгч

15

2015.09.21 – 2015.09.25

2 шүүгч

Нийт

30 шүүгч

 

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

      Сургалтад оролцохыг хүсэгчид нь өөрийн суралцах хэрэгцээ шаардлага, зорилго, хүрэх үр дүнг тодорхойлсон эссе бичиж ирүүлнэ. Эссег 500 үгэнд багтааж компьютерээр бичсэн байх бөгөөд үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.5 – аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаяг, энэ сургалтын хэддүгээр ээлжинд оролцох хүсэлтэй байгаагаа бичсэн байна.

     Эссег 2015 оны 3 дугаар сарын 23 - 27-ны өдрүүдэд хүлээн авна. Эссегээ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд гэж хаяглан шуудангаар ирүүлэх эсвэл Шүүгчийн сургалт хариуцсан референт С.Алтанхуягийн altankhuyag@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.

 

 

Холбоо барих утас: 261185, 96343305

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 885  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031