Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2015, 07:36   Ангилал: Мэдээлэл / МХА мэдээлэл 2015 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭ ГАРЛАА.

          УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчид 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх болон зан төлөвийн ярилцлагын шалгалтуудад оролцож, нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн дүнг Шүүхийн мэргэшлийн хороо 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргалаа.

          Шалгалтад УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авлаа.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.03.18

Нийтэлсэн shez   Үзсэн: 3 892  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930