Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-03-2015, 03:40   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймаг дахь шүүхүүдэд 2015 оны 03-р сарын 18, 19 өдрүүдэд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Орхон аймгийн хөдөлмөрчидтэй уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлснээр өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаа,түүнийг зайлшгүй эхлүүлэх болсон нөхцөл шалтгаан, шинэтгэлийн явц, үр дүн, ахиц ололт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудаа тайлагнаж, шүүхийн үйлчилгээний талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, харилцан ярилцлаа. Уг уулзалтын үер Аймгийн Хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцож, 450 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцлоо. 

     Мөн Орхон аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаа, шүүгч ажилтны ажиллах нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. 


  Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүгч ажилчдад ШЕЗ-ийн 2014 оны ажлын тайланг танилцуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт” тэмдгээр шагнагдсан Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дүгээр шүүхийн шүүгч С.Уранчимэг, Сум дундын 14-р шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нарт шагнал гардуулав.


   Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн Захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Наранбилэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа холбогдох албан тушаалтнууд ажиллаа.



Нийтэлсэн shez   Үзсэн: 1 390  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930