Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2015, 02:34   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сум дундын 20 дугаар шүүхэд ажиллалаа


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах референт Ш.Одгэрэл, Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхболд, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015.03.18-наас 2015.03.19-ний өдрүүдэд Сум дундын 20 дугаар шүүхийн Тамгын газрын дотоод үйл ажиллагаатай танилцаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

Мөн орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд болох Сум дундын 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Аймгийн прокурор, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Цагдаагийн газрын дарга нартай Сэлэнгэ аймгийн Тамгын газрын хурлын "Б” танхимд уулзалдт зохион байгууллаа.

 

Уулзалтаар шүүхийн шинэтгэл, түүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар болон орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.


Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч Б.Нацагдоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 02 дугаар 27-ны өдрийн тушаалаар шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр, Шүүгч Л.Соёлмааг Төрийн албаны зөвлөлийн 167 дугаар тогтоолоор төрийн албаны чиг үүргийг үнэнч шударга, идэвх санаачлагатай биелүүлж, төрийн үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн "ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун гардуулан өгөв.

 

Ажлын хэсэг 2015.03.19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт 8 багийн засаг дарга болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 



 

Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун "ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ”-ийн талаар товч танилцуулга хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

 



 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 373  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930