Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2014, 17:44   Хэсэг: Мэдээлэл / МХА мэдээлэл 2014   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн мэргэшлийн хорооны анхдугаар хуралдаан

Шүүхийн мэргэшлийн хорооны анхдугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, Шүүхийн мэргэшлийн хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Шүүхийн мэргэшлийн хороо есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх хүртэл хойшлуулж, энэ хугацаанд хорооны гишүүн Тогтохын Уранцэцэгийг Шүүхийн мэргэшлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд санал болголоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Тогтохын Уранцэцэгийг Шүүхийн мэргэшлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон байна.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн orgild   Үзсэн: 789  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031