Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2014, 17:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм.

   Шүүхийн ерөнхий зөвлөл 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар  "Монгол Улсын шүүхийн нууцын журам", "Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам", "Шүүгчид чөлөө олгох журам", "Хэрэг илгээх журам"-ыг  хэлэлцэн баталлаа.

         Харин  "Монгол Улсын шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоолгох тухай санал", "Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг харгалзан нэмэгдэл олгох журам"-ын төслийг Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэх тухай,  

мөн "Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг батлах",     "Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм"-ийн төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус  хойшлуулсан байна. 

Нийтэлсэн orgild   Үзсэн: 786  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031