Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2015, 00:08   Ангилал: Мэдээлэл / шалгалтын хуваарь 2015 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

ШЕЗ-ийн ДАРГЫН 2014 ОНЫ 223, 237, 2015 ОНЫ 03 ДУГААР ТУШААЛААР ЗАРЛАСАН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭР ДЭВШИГЧДЭЭС АВАХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасан "Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах” шалгалтыг :

2015 оны 4 дүгээр сарын 15 –ны өдрийн 14 цагаас... /Шалгалтын 1 дүгээр ээлж /

  • Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид,
  • Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхийн шүүгчид нэр дэвшигчид.

2015 оны 4 дүгээр сарын 15 –ны өдрийн 15 цагаас... /Шалгалтын 2 дугаар ээлж /

  • Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Захиргааны хэргийн анхан шатны 1, 20 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Сум дундын 9, 27 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс тус тус авна. 
 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад заасан "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэгийг шалгах” шалгалтыг :

2015 оны 4 дүгээр сарын 16 –ны өдрийн 14 цагаас... /Шалгалтын 1 дүгээр ээлж /

  • Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид,
  • Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхийн шүүгчид нэр дэвшигчид.

2015 оны 4 дүгээр сарын 16 –ны өдрийн 15 цагаас... /Шалгалтын 2 дугаар ээлж /

  • Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Захиргааны хэргийн анхан шатны 1, 20 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчид,
  • Сум дундын 9, 27 дугаар шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс тус тус авна.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.04.14

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 294  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930