Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэлээ.
            Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минутаас эхлэн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn цахим хаягт хандан холбогдох мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэд оруулж, баримт бичгийг файл хэлбэрээр оруулах болон хэддүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд өрсөлдөхөө сонгож баталгаажуулан бүртгүүлнэ.
            Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.
            Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явуулна.
            Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь www.shuugch-songon.mn хаягт хандан холбогдох мэдээллийг оруулан дараах баримт бичгийг файл хэлбэрээр хавсаргана. Баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх болон цаасан хэлбэрээр ирүүлэх шаардлагагүй болно.
1. Өргөдөл;
2. Шүүгчид нэр дэвшигчийн мэдээллийн загвар (татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ)
3. Монгол Улсын иргэний үнэмлэх;
 4. Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ;
5. Дээд боловсролын диплом; /магистр, докторын зэргийн диплом байгаа бол хавсаргана/
6. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг орлуулан Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай Хууль зүйн сайдын тушаалыг өөрийн нэр орсон хавсралтын хамт өгнө/
7. Нийгмийн даатгалын дэвтэр;
8. Эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт; /Шүүгчид тодорхойлолтоо тухайн шүүхийн Тамгын газрын даргаасаа авна./
9. Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт/;
10. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл; /Нэр дэвшигч өөрөө бичиж өгнө./
11. Байнга оршин суугаа хаяг, ам бүл, эд хөрөнгийн байдлын мэдэгдэл;/Авлигатай тэмцэх газар гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулбарлан өгөх эсхүл өөрийн хөрөнгө орлогын орлогын мэдүүлгийг Эрх бүхийн албан тушаалтан /ЭБАТ/-аас авах зөвшөөрлийг бичгээр өгч болно./
12. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүх эрх мэдэл", Улсын дээд шүүхийн "Монголын төр, эрх зүй", Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хууль дээдлэх ёс", Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн "Эрх зүй" зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй, 2 болон түүнээс дээш өгүүлэл нийтлүүлсэн талаар тухайн өгүүллийн хэвлэгдсэн "сэтгүүлийн нэр, хэвлэгдсэн огноо, дугаар, өгүүллийн нэр бүхий" жагсаалтыг ирүүлнэ.
 
Сонгон шалгаруулалт зарлагдсан давж заалдах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоо
 

Д/д

Шүүхийн нэр

Ерөнхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлах орон тоо

Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1.

Иргэний хэргийн давж заалдах шатны1дүгээр шүүх

1

2.

Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

1

3.

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

1

4.

Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх

1

5.

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

1

6.

Иргэний хэргийн давж заалдах шатны6дугаар шүүх

1

7.

Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх

1

8.

Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх

1

9.

Иргэний хэргийн давж заалдах шатны9дүгээр шүүх

1

10.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

1

Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

11.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх

1

12.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

1

13.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

1

14.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх

1

15.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

1

16.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны6дугаар шүүх

1

17.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх

1

18.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны8дугаар шүүх

1

19.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны9дүгээршүүх

1

20.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

1

Гурав. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

21.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

1

Дөрөв. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

22.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

1

23.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх


Нийтэлсэн orgild   Үзсэн: 4 719  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031