Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2014, 18:19   Хэсэг: Мэдээлэл / МХА мэдээлэл 2014   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгчийн 70 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

            Шүүгчид нэр дэвшигчийн баримт бичиг хүлээн авах ажиллагаа 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдаж дууслаа.

            Мэргэшлийн хорооны ажлын алба хуульд заасны дагуу нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгах, лавлагаа, дүгнэлтийг холбогдох байгууллагуудаас авах ажиллагааг 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэнэ.           

            Иймд дээрх ажиллагаа хийгдэж дууссанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэж нэрсийн жагсаалтыг гаргана. Шүүгчид нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2014.3.01

Нийтэлсэн orgild   Үзсэн: 1 435  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031