Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 09:35   Ангилал: Мэдээлэл  

Хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа


Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарыг бэлтгэх 3 өдрийн сургалтад шүүгч, шүүхийн захиргааны нийт 26 ажилтан хамрагдан сургалтын заах арга зүй, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.



Сургалтын төгсгөлд сургагч багш нар Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран ажиллах 3 талт гэрээ байгууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтын үр дүнг дүгнэж 5 дугаар сард зохион байгуулагдах Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалтын бэлтгэл ажлаа сайтар хангах үүрэг даалгавар өгч ажлын амжилт хүслээ.




Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 221  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031