Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-05-2015, 05:03   Ангилал: Мэдээлэл  

Эрдэм шинжилгээний нийтлэлийн уралдаанд дэд байрт шалгарлаа

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, түүний "Эрх зүйн боловсрол” академи, "Суурийн Жанцан" сан хамтран магистр ба түүнээс дээш зэрэгтэй судлаачид, практик ажилтнуудын дунд Монгол Улсын гавъяат хуульч, эрдэмтэн Суурийн Жанцан агсны нэрэмжит "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа – онол ба практик” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийн уралдаан зарласан билээ.

Тус уралдаанд эрдэмтэн судлаач, практик ажилтнууд зэрэг нийт 41 хүн эрдэм шинжилгээний илтгэл бичиж ирүүлснээс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандах дэд байрт шалгарчээ.

Шүүгч М.Нармандах нь шүүгчийн ганцаарчилсан сургалтад 2015 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд оролцож "Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр бичсэн илтгэлтэйгээ холбоотой судалгааг хийж, хууль зүйн өгүүлэл, нийтлэл бичих арга зүйн чиглэлээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаас зөвлөгөө авч хамтран ажилласан юм.

Тэрээр уралдааны дэд байрын шагналаасаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачдад зориулж Монгол хэлний шинэ үг, хэллэгийн, Монгол хэлний хуучин үг хэллэгийн, Монгол хэлний харь үгийн, Монгол бичгийн зөв бичих зүйн толийг авч Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд бэлэглэлээ.

Дашрамд сонирхуулахад тус уралдааны тэргүүн байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан эзэлсэн байна.


 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 758  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30