Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-06-2015, 01:06   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа...

Ч.Сандуй: Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлж болохгүй 

 

Шүүх шинэчлэгдэж, үйлчилгээ нь иргэдэд улам бүр ойртсоор байгаа нь шүүхэд баярлалаа гэх иргэдийн талархсан сэтгэлийн үгээс харагдаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн иргэн Чойнжирын Сандуй Сум дундын 22 дугаар шүүхийн хамт олонд баярласнаа ийнхүү илэрхийллээ.


Тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Өвчний улмаас олон жил эмнэлэгийн хяналтанд байж, халамжийн группийн мөнгө болох 125 мянган төгрөгөөр амьдралаа болгох гэж хичээж яваа нэгэн. Тиймээс ч халамжийн группээс нийгмийн даатгалын группэд шилжвэл авдаг мөнгө нь арай ихээр тогтоодог гэж дуулаад Нийгмийн даатгалд ханджээ. Гэвч хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байсан учир 1990-ээд онд Увс аймагт ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор шүүхэд хандах хэрэг гарсан байна. Гэвч Увс руу явж, бичиг баримтаа хөөцөлдөж олж ирье гэсэн ч зардлын ч мөнгөгүй байж. Мөн эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар юм ярьж чаддаггүй, татаж унадаг учраас хол явж чадахгүй гэсэн бодолтой явдаг байжээ. Түүнд халамжийн байцаагч шүүхэд хандаж үзэхийг зөвлөсөн байна. Ингээд шүүхийн Мэдээлэл лавлагааны ажилтантай уулзжээ. Ч.Сандуй "Мэдээлэл лавлагааны ажилтан надад их тус болсон. Би Увс руу явах ч юмуу, эсвэл хэнтэй юу гэж ярих учраа олохгүй нэг хэсэг таг болсон. Тэгээд эргээд шүүх дээр очтол мэдээлэл лавлагааны ажилтан та яагаад таг болчихов нэг л учраа олохгүй байна уудаа гэсэн. Манай Увсад байдаг танилууд маань юу хэрэгтэйг сайн ойлгохгүй байна гэсэн чинь та миний утсыг аваад надтай яриулахгүй юу даа би тайлбарлаад ойлгуулаад өгье гэж шүүхэд хэрэгтэй бичгүүдийг бүрдүүлж өгөхөд их тусалсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх миний ажилласан жилийг тогтоож өгсөнд их баярлаж байна. Шүүх манай ар гэрийн байдлыг ойлгож тэмдэгтийн хураамжийг төлүүлэлгүйгээр ажилласан жилийг маань шийдвэрлэж өгсөн. Би шүүхийг ямар ажил хийдэгийг нь мэддэггүй байсан. Хүмүүсээс тэр шүүхээр ороод шоронд явж гэсэн л юм дуулдаг байсан болохоос нарийн юм мэддэггүй байлаа. Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлснээс хойш шүүхийн ажлыг ойлгох болсон. Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлөөд байж болохгүй юм байна. Над шиг учраа олохгүй олон хүнд тус болдог юм байна. Энэ тухайгаа олон хүнд дуулгаж байх болно. Шүүхийнхэндээ баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийллээ.

 

Б.Ёолка

 

 

 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 916  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930