Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-07-2015, 04:08   Ангилал: Мэдээлэл  

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон газар хэлтсийн дарга нар оролцсон юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын шүүхийн түүхэн дэх онцгой зурвас үед та бид ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд та бид багагүй ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Бид бүхний шүүхийн шинэтгэлийн ажилд хичээл зүтгэл гарган зүтгэж байгааг төр засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Түмээгийн Гариймаа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэчулуун нар албан ёсоор гардуулж өгөв.

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа
Түүнчлэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонгыг Алтангадас одонгоор, Төв аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунааг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг энэхүү ёслолын үеэр гардуулав.

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот тогтоолоор Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хүмүүст мөн шагналыг нь гардуулж өгсөн юм. Тухайлбал Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа, Д.Байгалмаа, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Хуяг нарт тус тус Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа
Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 5 056  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30