Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-11-2015, 11:52   Ангилал: Мэдээлэл / Зар 2015 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

АНХАН ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 167 дугаар тушаалаар "анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн 9 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарласан.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын Үндсэн хуульд заасан болзол болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан иргэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаандwww.shuugch-songon.mn хаягт хандан бүртгүүлнэ.

 

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг Шүүхийн мэргэшлийн хороо 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

 

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна.Үүнд:

 

·хууль зүйн дээд боловсролтой;

·мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

·ял шийтгүүлж байгаагүй;

·шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;

·бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

·шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

·хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;

·мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

·мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

·шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

·бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 

Анхан шатны шүүхийнЕрөнхийшүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол,шаардлагаас гаднадараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

·удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадвартай байх.

 

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын програмынwww.shuugch-songon.mnхаягаар бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

 

Үүнд:

1.Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэхээ, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг сурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/

2.Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./

3.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/

4.Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанзураг/

5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Их, дээд сургууль төгссөн диплом /тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх,хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулан авч ирэх/

6.Хуульчийн гэрчилгээ/Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/

7.Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт/баг, хорооны Засаг дарга болон ТҮЦ машинаас/

8.Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/.

9.Эрүүл мэндийн үзлэгийн маягт

Дээр дурдсан баримт материалыг бүрдүүлэн өнгөтөөр скан хийнwww.shuugch-songon.mnцахим хаягт хавсаргана. Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу!

 

НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Үүнд:

·Өргөдөл/Өргөдөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан,аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноо, одоо нэрээ дэвшүүлж буй шүүх, шүүгчийн албан тушаалын нэр, хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргахыг зөвшөөрч буй эсэхийг заавал тусгаж, хуудас бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна./

·Төрийн албан хаагчийн анкет/Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./

·Шүүгчийн албан тушаалд томилоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт/Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг www.judcouncil.mn-мэргэшлийн хороо- нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг хэсгээс авах боломжтой.Шүүгчээр ажиллаж буй нэр дэвшигчид хамаарахгүй болно./

·Нийгмийн даатгалын дэвтэрболон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, өргөдөлд хавсаргах./Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно.Шүүгчээр ажиллаж буй нэр дэвшигчид хамаарахгүй болно./

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН 2015 ОНЫ 167 ДУГААР ТУШААЛААР ЗАРЛАСАНАНХАН ШАТНЫЗАРИМ ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙНСОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ СУЛ ОРОН ТОО

 

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

 

1

2

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

 

1

3

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

4

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

 

1

5

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

6

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

7

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

8

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн Ерөнхий шүүгч

1

9

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын

шүүхийн Ерөнхий шүүгч

1

Нийт

9

 

Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдох албан ёсны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mnхаягаар болон Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба 70008041 дугаарын утсаар тодруулна уу.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.11.09

 


Нийтэлсэн shez   Үзсэн: 2 339  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031