Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2015, 04:58   Ангилал: Мэдээлэл / МХА мэдээлэл 2015 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 165; 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 167 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс авах Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхлэх болсныг мэдэгдье.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.12.01

 


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 693  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031