Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2015, 16:38   Ангилал: Мэдээлэл / шалгалтын хуваарь 2015 / мэргэшлийн хорооны мэдээлэл  

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 165, 167 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад Шүүхийн мэргэшлийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шүүгчид нэр дэвшигчид тавигдах хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн нэр дэвшигчид оролцоно.

НЭР ДЭВШИГЧ ШАЛГАЛТЫН ТАНХИМД ЗӨВХӨН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВЧ ОРНО.

ШАЛГАЛТ

ШАЛГАЛТ ЯВАГДАХ

ТӨРӨЛ

ХЭЛБЭР

ХУГАЦАА

ОГНОО

ЦАГ

I.

Шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг шалгах шалгалт

1.1. Эссэ бичих

1 цаг

30 мин

2015.12.09

1000-1130

1.2. Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах

/Microsoft Office2013/

1 цаг

2015.12.09

1130-1230

1.3. Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх

3 цаг

2015.12.09

1300-1600

1.4. Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах

1 цаг

2015.12.10

1000-1100

II.

Шүүгчээр ажиллах

зан төлөв, мэргэжлийн ёс зүйг шалгах

шалгалт

2.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах

1 цаг

2015.12.10

1100-1200

III.

Ярилцлагын шалгалт

3.1. Эссэ илтгэх


2015.12.11

1000-

Шүүгчээр ажиллах зан төлвийг тодорхойлох ярилцлага

 

2015.12.11

1000-

IV.

Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт

 

2015.12.11

1000-

Нэр дэвшигч "shuugch-songon.mn”-д зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 165,167 дугаар тушаалаар зарласан шүүгчийн албан тушаалыг сонгож бүртгүүлсэн "и-майл хаяг болон нууц код”–оор нэвтэрнэ. Урьд явагдсан сонгон шалгаруулалтад оролцож байсан "и-майл хаяг болон нууц код”–оор шалгалтын програмд нэвтрэх боломжгүй болно. Програмд нэвтрэх нууц кодоо мартсан тохиодолд шалгалтад оролцох боломжгүй болохыг анхаарна уу.

Шалгалтын танхимд иргэний үнэмлэхээс өөр зүйл авч орохыг хориглох тул эд зүйлсээ өлгүүрт хүлээлгэн өгөх бөгөөд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирсэн байхыг анхаарна уу!

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.12.04

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 109  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930