Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-12-2015, 07:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол Улсын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд золгон ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм ариун үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Улиран одож буй 2015 он шүүхийн шинэтгэлийн үйлсийг бэхжүүлж, ололт амжилт, үр дүнг нь тайлагнасан, хийж бүтээх оргилуун эрмэлзэл, өндөр хариуцлагын жил байлаа.

 

Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд Шүүгчид та бүхний чин хүсэл, эрмэлзэл, нөр их хичээл зүтгэл асар их түлхэц болж, ахиц дэвшилд хөтөлснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.


2016 он энэхүү амжилтаа чанаржуулан баталгаажуулах, Шүүхийн захиргааны байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, Шүүгчийн оюун мэлмий, мэдлэг чадвар руу чиглэсэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.

 

Эрхэм та бүхний шударга ёсны төлөөх гэгээн үйлс улам батжих болтугай.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 357  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031