Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2014, 14:51   Ангилал: Мэдээлэл  

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

Бүх шатны шүүхийг арга зүй, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2014 оны 2 дугаар улирлын дугаарыг эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бүхэнд толилуулж байна.

 

Эрх зүйн онол, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, шүүхийн шийдвэрийг судлан шинжилж аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нийтлэлийн бодлоготой тус эмхэтгэлийн энэ дугаар нь Монгол Улсад нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан тусгай булантай, шүүхийн шийдвэрт мэргэшсэн эрдэмтэн судлаачийн хийсэн дүн шинжилгээ, шинэ мэдлэг нэмэх өгүүлэл, нийтлэлийг тусгаснаараа онцлог юм. Эмхэтгэлийг шүүхийн тамгын газраар дамжуулж шүүгч, ажилтнуудад хүргүүлэх юм.

 

Эмхэтгэлийн шинэ дугаарыгхүлээн авсан эрхэм уншигч та бүхэнд өөрийн мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаа бусад шүүгч, судлаачдад хүргэж судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах үүд хаалга нээлттэй бөгөөд цаашид засч залруулах, сайжруулах арга замын тухай саналаа jud_research@judcouncil.mn хаягаар бидэнд илгээхийг хүсье.

 

 

Эмхэтгэлийн цахим хувилбарыг татаж авах бол энд дарна уу

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 326  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031