Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2016, 09:49   Ангилал: Мэдээлэл  

ШҮҮГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Шүүгч шийдвэрлэсэн хэрэг, маргааны хүрээнд судалгаа, дүгнэлт хийх болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар санал дэвшүүлэх, мэргэшсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих, сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь мэргэшлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний сонирхлыг дэмжих зорилгоор "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зарлаж байна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Шүүгчдэд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших, шүүгч бие даан суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Сургалтад эрх зүйн дүн шинжилгээ болон кейс анализ хийх арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих, сургалтын хөтөлбөр боловсруулах сонирхолтой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

СУРГАЛТАД ОРОЛЦСОНООР СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

Энэхүү сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана:

·Эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүйн онол, практикийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх;

·Кейс анализ хийх арга зүйг хэрэглэх мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх;

·Бие даан суралцах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах;

·Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах;

·Сонгосон сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулах;

·Сургалтын үр дүнгээс хамаарч шүүгч танхимын бус хэлбэрээр хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах боломжтой.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд түшиглэн 15 ээлжээр дараах хуваарийн дагуу зохион байгуулна. Нэг ээлжийн сургалт 5 өдөр үргэлжилнэ:

Ээлж

Хугацаа /5 өдөр/

Оролцогчдын тоо

1

2016.03.14 - 2016.03.18

2 шүүгч

2

2016.03.21 - 2016.03.25

2 шүүгч

3

2016.03.28 - 2016.04.01

2 шүүгч

4

2016.04.04 - 2016.04.08

2 шүүгч

5

2016.04.11 - 2016.04.15

2 шүүгч

6

2016.04.18 – 2016.04.22

2 шүүгч

7

2016.04.25 – 2016.04.29

2 шүүгч

8

2016.05.16 – 2016.05.20

2 шүүгч

9

2016.05.23 – 2016.05.27

2 шүүгч

10

2016.05.30 – 2016.06.03

2 шүүгч

11

2016.06.06 – 2016.06.10

2 шүүгч

12

2016.06.13 – 2016.06.17

2 шүүгч

13

2016.08.15 – 2016.08.19

2 шүүгч

14

2016.08.22 – 2016.08.26

2 шүүгч

15

2016.09.05 – 2016.09.09

2 шүүгч

Нийт

30 шүүгч

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Сургалтад оролцохыг хүсэгчид нь Улсын дээд шүүхийн 2015 онд шийдвэрлэсэн аль нэг хэргийн шүүхийн шийдвэрийг сонгон авч кейс анализ (кейс анализ хийх арга зүйн зөвлөмжийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн www.judinstitute.mn цахим хуудаснаас татаж авна уу) хийж ирүүлнэ. Кейс анализыг компьютерээр бичсэн байх бөгөөд үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.5 – аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаяг, энэ сургалтын хэддүгээр ээлжинд оролцох хүсэлтэй байгаагаа бичсэн байна.

Кейс анализыг 2016 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 4-нийг дуустал хугацаанд judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна. Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Г.Солонго (267696, 99189737) –оос лавлана уу.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 732  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031