Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-03-2016, 06:56   Ангилал: Мэдээлэл  

Сургагч багшийн сонгон шалгаруулалт зарлаж байна

 

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг удирдан чиглүүлж ажиллах сургагч багш нарыг чадваржуулах зорилгоор "Шүүхийн сургалтын сургагч багш нарын сургалт”-ын нэгдүгээр ээлжийг 2016 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж, 56 сургагч багш оролцлоо. Сургалтын хүрээнд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, хичээл заах арга зүй болон сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх талаар оролцогчдын онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллав.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар шүүхийн сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарын эгнээг өргөжүүлэх зорилгоор сургагч багшийн сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэлээ.

 

Иймд дор дурдсан шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад сургагч багшаар ажиллах сонирхолтой, 2016 онд мэдүүлэг ирүүлээгүй хүмүүс хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Сургагч багшид тавигдах шаардлага:

1. Эрх зүйн болон бусад (нийгмийн мэдрэмж, салбар дундын мэдлэг гэх мэт) тодорхой салбараар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх, гарын авлага боловсруулах чадвартай байх;

3. Сургалт зохион байгуулах туршлагатай, сургагч багшийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх;

4. Хувийн зохион байгуулалт, менежментийн чадвар сайтай байх;

5. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтад сургагч багшаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Дээрх шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад багшлах сонирхолтой хүмүүс сургалтад оролцох тухай мэдүүлгээ (мэдүүлгийг энд дарж татаж авна уу) 2016 оны 03 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

"Шүүхийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн батална.

Жич: Сургагч багшаар ажиллах боломжтой чиглэлийг Шүүхийн сургалтын 2016 оны нэгдсэн төлөвлөгөө (Шүүхийн сургалтын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөг энд дарж үзнэ үү) - нөөс харна уу.


 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 51-267697, 88078566 утсаар холбогдон авч болно.

 


 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 362  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031